Ц.Шаравдорж: Хаврын чуулганы хугацааг сунгах асуудлыг хөндөөгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

УИХ-ын хаврын чуулган хуулийнхаа дагуу бол энэ долоо хоногийн баасан гарагт завсарлана. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийнхэн Сонгуулийн хуулиар завсарлага авсан учир хаврын чуулганы хугацааг сунгана гэсэн яриа гарах болсон. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.

-Чуулган энэ долоо хоногт завсарлах болов уу. Хаврын чуулганы хугацааг сунгахаар болсон гэх юм?

-УИХ-ын Тамгын газрын зүгээс чуулганы нэгдсэн хуралдааныг хуульд заасан хугацаанд буюу долдугаар сарын 1-нд завсарлуулахаар ажиллаж байна. УИХ-ын даргын зүгээс чуулганы хугацааг сунгах асуудлыг хөндөөгүй байна. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн хуулиар завсарлага авсан учир асуудал жаахан сунжирч магадгүй л дээ.

-УИХ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа хэдийг нь хэлэлцсэн бол?

-Одоогоор тэд гэж хэлэх боломж байхгүй. Ер нь УИХ-ын чуулган хэлэлцэх асуудлаа дууссаны дараа завсарлана гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ.

Эх сурвалж: Ардчилал сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top