Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох их сонголтын өмнөхөн Н.Энхбаяр сонголтоо хийж, эрх баригч намд дагаар орсон. Ингэснээр түүний толгойлж байсан МАХН улс төрөөс нэг мөр зодог тайлж, тус намын гишүүд, дэмжигчид Н.Энхбаярыгаа дагаж МАН-ыг түшсэн билээ.
Харин улс төрөөс Н.Энхбаяр бус нам нь зодог тайлсанд зарим нэг нь дургүйцлээ илэрхийлж, Н.Энхбаярыг орхиж байлаа.
Тухайлбал, МАХН-ын дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрх баригч намтай нэгдэх Н.Энхбаярын сонголтыг эс хүлээн зөвшөөрч, сөрөг хүчин АН-д элссэн. Үүнээс өмнө Н.Энхбаярт олон жил зүтгэсэн УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү хүртэл намаа орхиж, АН-ын хаяаг бараадсан юм.
Тэгвэл энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга эрх баригч МАН-ыг "түшлээ". Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон байна. Уг саналыг Х.Баттулгад Засгийн газрын тэргүүн өөрөө тавьсан аж.
Улстөрчид болон улс төр сонирхогчид Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа улс төрийн ямар сонголт, нүүдэл хийхийг нь анхааралтай ажиглаж, тэр хэрээр олон таамаг дэвшүүлж байв.
Тухайлбал, Х.Баттулгыг ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж байгаа талаар ч зарим хэвлэлд онцолсон билээ. Гэвч Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулга өнөөгийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болсон нь эрх баригчдыг бараадаж, МАН-ын хаяаг түшсэнээс ялгаагүй юм.
Сэтгэгдэл ( 17 )
Enkhbayar shig urbaagyi shuu URILGA absan yum bna.
Элбэгдорж Батүүлээ ардчилсан намаа яах гэж байна самарсан хүмүүс нь өөр намруу явах нь яваад элчин сайд болоод
Zuv evtei baikhda khuchtei teged ch ekh oronch ajilsag khun shig bnale amjilt khusie
Ahiin ugnees garah hun bhgui!
Ene yrvagch tonyylj hylgaichid byged .SVG Batboldiihoo bool bolj bugusiig ni dolooj baih shiv .Shal dyrgyi hyrchihellee.Yag ynendee Battylag .Yndesen hyyli uurchilj .6.2 ba 6.5 aar Mongoliin gazar nytagiig Hyatad uguhuur bolj baigaa.
Yag ynendee Battylagal yndesen hyylind uurchulult oryylj .6.2 ba 6.5 uurchilult hiisen hyn yaltach ygyi ynen.Odoo ergeed SVG.Batbold Bagabanidiin byynii nohoi bolov oo.Mongoliin turd negch eh oronch tyilbartai hyn yneheer algaa byged shivshegiin hundiin jyjegchid adgii yrvagchid uym daa.
Оюун-Эрдэнийн хормой ороо бусгаа хүмүүсээр дүүрч тэр өөрөө яг л ганц худгийн хорих ангиас ялгаагүй боллоо.
Энэ нөхдүүд далд ороод өгөөсэй харахаас уур хүрч бна
Mongolchuud eb negdeltei bolj hamtarch buid bayartai bnaaooo.Terniinam,Enenii namgej ger buluud hurtel bie bienteigee muudaltsah shig muuhai zuil alga.Ulsaa hamtraad hugjuultsgeee
Ulsaa l hugjuulj chadaj baibal nam ogt hamaagui
mongoloos mash ih zuil hulgailsan horolson hugshin malnuud odoo ta nariin sanaa butehgui bailguu buzaruud
ham yamar xamaa baunaa mongol uls l xogjij baibal Butan Jagaag uriachee
ОЮУН-ЭРДЭНИЙН УЛС ТӨР ИНГЭЭД ДУУСВАА ХӨӨРХИЙ.... ИЙМ БОГИНО НАСТАЙ БАЙСАН ЮМУУ???????????????
чи бас бүү тэнэглэ. энхбаярыг гэгээрсэн хүн гэж чамд хэн хэлэв.ядахнаа чи санжаагийн баярын жар хоног жарны бутархайг унш.чамд нэг юм бодогдоно.\n
Баттулгад сөрөг муу тал байхгүй. Улс орон, ард иргэдээ гэсэн эх оронч сайхан сэтгэл түүнээс ундран гарч байдаг.
Тэнэглэ Баттулга гэдэг бөх луйварчин мулгуу хүнээр монголын төр дутахгүй шүү.Ядаж Энхбаяр шиг уншсан мэдсэн зүйл ихтэй гэгээрсэн хүн бол яая гэсэн.Оюунэрдэнэ бас ихээхэн мулгуу хүн бололтой тийм хүнээр зөвлүүлнэ гэж байдаг ухаантай бай л даа Хүрэлсүх ерөнхийлэгч ямар мундаг зөв хүмүүсийг зөвлөхөө болгож байна үлгэр жишээ аваач удахгүй огцрох нь дээ
Энэ маш ухаантай нүүдэл !!!