Д.Ганбатыг БҮЛГИЙН ДАРГААС НЬ чөлөөлөх үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Эрх баригч намаас гарч байгаа бодлого, шийдвэрт хяналт тавьж, бурууд ташуур болж байх ёстой АН-ынхан өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээсээ илүүтэй намынхаа дотоод асуудалд анхаарч, ажилласан гэхэд болно.

Тэгвэл бүлэг нь хангалттай сайн ажиллаж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаагүй гэх шалтгаанаар Д.Ганбатад хариуцлага тооцож, УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь чөлөөлөх асуудал хөндөгджээ. 

Гэхдээ одоогоор намын бүлэг нь хуралдаагүй, албан ёсоор ямар нэгэн шийдвэр гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгийн дарга хэвээрээ, ажлаа хийж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. 

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө зарим хэвлэлээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, оронд нь Н.Алтанхуягийг томилно гэх мэдээлэл ч цацагдсан. Гэвч эл мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн талаас үгүйсгэж, ташаа мэдээлэл гэдгийг тодотгож байна.

Ямартай ч парламентад АН-ын бүлгийг толгойлж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг чөлөөлөх нь цаг хугацааны асуудал болсон бололтой. Түүнийг бүлгээ зангидаж чадаагүй, бүлгийн гишүүдээ манлайлж сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлээгүй гэж журмын нөхөд нь үзжээ.

Дээр нь хоёр ч удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн сөрөг хүчин болох АН-ынхан дотроо хоёр хуваагдаж, өнөөг хэр нь тамга тэмдэгний хэрүүлээ шийдэж чадаагүй нь УИХ дахь АН-ын бүлгийн даргын суудлаас Д.Ганбатыг "авч хаях" шалтгаан болсон ч гэж ярьж байна.

Тэгээд  ч нэг хэсэг нь С.Эрдэнийн тал, нөгөө хэсэг нь Ц.Тувааны тал гэж хуваагдсан АН-ынхан дотоод асуудлаа дотооддоо шийдэж чадахгүй явсаар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Одоо яг тэр хэвээр ирэх аравдугаар сард Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуультай нүүр тулах нь нэгэнт тодорхой болж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.87.34) 2021 оны 09 сарын 01

Бидоон Ганбааг авч холдуулаад Халбага Пүүжээг авчирч суулгах уу? Хиншүү ч дуртай даа,амьтан хүн хэрэлдүүлж хов базахад бас \n

0  |  0
DR. UROLOGIST(197.210.8.199) 2021 оны 09 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

0  |  1
zochin(202.126.88.170) 2021 оны 09 сарын 01

Erdene.Ganbat 2 bol eruul bus shar xadny xumuus ene 2-oos l salax xeregtei

0  |  0
Top