Нам, эвслүүд НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭ өнөөдөр тодруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. 

Тэгвэл дээрх нам, эвсэл хуульд зааснаар өнөөдөртөө /2021.09.01/ багтаж нэр дэвшигчдээ тодруулах ёстой.

Энэ ч утгаараа МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 16:00 цагаас хуралдахаар товложээ. Түүнчлэн АН-ын Үндэсний бодлогын хороо яг одоо хуралдаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top