М.Тулга даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2021.09.01/ 12:00 цагт эхэлсэн. Яг одоо хурлаар гишүүд УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн нэр дэвшигчдийн материалтай танилцаж байна.
Учир нь, хуульд зааснаар нам, эвслүүд нэр дэвшигчдээ өнөөдрийн дотор тодруулах ёстой билээ. Энэ удаагийн Хэнтий болон Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )