Намаа зольсон Н.Энхбаяр "ӨРӨӨ НЭХЭЖ" эхэлжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 01

Нэгэн цагт УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж, "хаан" мэт аяглаж явсан Н.Энхбаяр МАХН-ын дарга гэх албан тушаалаасаа татгалзаж, модон тамгаа өөрийн хүсэлтээр "хураалгасан" билээ.

Учир нь, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөхөн У.Хүрэлсүх, Н.Энхбаяр хоёр гар барьж МАН, МАХН гэх хоёр том нам нэгдсэн нь улс төрийн сонин, содон үзэгдэл болсон. Хоёр нам нэгдсэнээр Н.Энхбаярын намаас Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж, МАХН татан буугдаж МАН-ын бөөрөнд очиж наалдсан.

Өөрөөр хэлбэл, тэд хөшигний ард "албан тушаалын наймаа" хийж, түүнд нь Н.Энхбаяр олон жил авч явсан намаасаа гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ зольсон юм.

Нэгэнт Н.Энхбаяр эрх баригч намтай гар барьж "наймаалцаж", тохиролцсон тул хэзээ нэгэн цагт өрөө авч эхлэх нь, МАН-ынхан Н.Энхбаярт өрөө төлөх нь цаг хугацааны л асуудал байв.

МАХН татан буугдаж, тус намын гишүүд дэмжигчид намын дарга Н.Энхбаяртайгаа хамт МАН-д элсэж, тухайн үед Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг дэмжсэн, хүч нэмсэн. Оронд нь МАХН-аас Н.Энхбаяртай хамт очсон зарим хүнийг Засгийн газрын бүтцэд орж ажиллах тохироо хийсэн талаар тэр үед онцлоогүй, тодотгоогүй хэвлэл үгүй билээ.

Гэвч өнөөг хүртэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт ороогүй, Н.Энхбаярыг дагагсдын хэн нь ч албан тушаалд очоогүй. Нэг ч сайдын суудал, албан тушаалын буйдан аваагүй Н.Энхбаяр одоо л МАН-аас өрөө нэхэж, өөрийн дураар аашилж эхэлсэн бололтой.

Тэрбээр өөрийн хүү Э.Батшугарыгаа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдүүлэх туйлын хүсэл тээж, тэр хэрээр аяглаж суугаа талаар эх сурвалж өгүүлж байна.

Учир нь, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдрийн /2021.09.01/ дотор Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулна.

Харин намаа зольж эрх баригчидтай тохироо хийсэн Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа албан тушаалд аваачихын тулд эрх баригч намыг хөдөлгөөд эхэлсэн сурагтай. Тэр өрөө нэхэж, тэд өрөө төлөх цаг нь болсон бололтой янз нь. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.129) 2021 оны 09 сарын 03

Тэгээд Энхбаярын цэргүүдээс хэн нь албан тушаалд очсон юм бэ?

0  |  0
new(197.211.58.64) 2021 оны 09 сарын 03

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
new(197.211.58.64) 2021 оны 09 сарын 03

Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай\nТэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг тан

0  |  0
ххх(221.151.143.114) 2021 оны 09 сарын 01

Авилгын эцэг гэдэг нэрийг элбэгдорж Энхбаярт зүүж билээ. Дараа нь элбэгдорж өөрийн биеэр яаж авилга авч болдогийг ёстой монголчуудын үзээгүйгээр авч жинхэнэ ТОМ ГАРЫН АВИЛГАЧ болсон билээ. Эд нарын хажууд Энхбаяр гэмгүй хурга, бас хийж бүтээсэн юмтай юмдаа

0  |  0
Үнэн(66.181.189.181) 2021 оны 09 сарын 01

Н.Энхбаярыг шоронд ороход уйлаад өмгөөлж байсан ээж нарыг би боддог юм. Одоо их л ичиж байгаа байх даа. Авилгын эцгийг өмгөөлж байдаг. Хэдэн цаас аваад уйлсан гэдэгт би итгэхгүй л байна. Хэрэв үнэн бол тэр ээжүүд Н.Энхбаяраас илүү авилгачин болж таарна.

0  |  0
Top