Гачуурт тосгон Францын Трелеврн хоттой эгч дүүгийн харилцаа тогтооно

2021 оны 09 сарын 02

Элчин сайд А.Баттөр 2021 оны наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Францын Британи мужийн Трелеверн хотод ажиллаа.

Элчин сайд А.Баттөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Британи мужийн хэвлэлд ярилцлага өгөв. Мөн тус мужид  ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол, Францын соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Элчин сайд А.Баттөр, Трелеверн хотын дарга К.Яник нарын гаргасан Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хотыг “эгч дүүгийн харилцаатай хот болгох” саналыг мужийн зөвлөл талархан хүлээн авч, ирэх онд тус хотын төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулахаар тохиролцов гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
м(103.57.92.104) 2021 оны 09 сарын 03

Эмэгтэй г нь яаж мэдээд байгаан

0  |  0
Top