УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулна. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд байна.
Тэд хуульд зааснаар өчигдөр /2021.09.01/ нам, эвслээ төлөөлж нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодрууллаа.
Тухайлбал, эрх баригч намаас Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугарын нэрийг дэвшүүлсэн бол сөрөг хүчин болох АН-аас 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатар, 28 дугаар тойрогт Э.Бат-Үүл нарын нэрийг дэвшүүлээд байна.
Тэгвэл АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших эрх авсан Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг шүүхийн шатанд явна. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн болохоор нөхөн сонгуульд нэр дэвшлээ.
Түүнийг Хотын даргаар ажиллаж байхдаа өөрийн хүү Б.Чулаадай нартай хамтран эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнсэлж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 13-нд шүүх хурал нь болсон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Түүнчлэн шүүхээс Хотын дарга асан, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлд авсан хилийг хориг хэвээр үйлчилж байна.
Тэрбээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Харин энэ удаад тойргоо сольж, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөөр АН-аас эрхээ аваад байна.
Сэтгэгдэл ( 5 )
Alyyrchin tonyylchid uyn ih hyrald ve.Tonyylch Erdenbat shig shyyd ih hyrald tangarg urguuj .Ene lalar Mongoliig odoo uy gej bodood soliorood baidag lalar ve.Baatar tsoliig ni hyraaj shornd ni hiigeej.ANnamiig gytaasan S.Erdene Batyyl.Elbegdorj.Dorilogjav .Halzan Ganbold.Bayartsogt.Saihanbileg gesen lalaryyd amid yavaada bayarlaad chimeegyi gertee syytsagaa.Ta nariig ard tymen shydarga shyygeegyi baigaa shyy.
Би АН-ын гшүүүн хүн за гишүүд дэмжигчид минь одоо Батүүл мэтийн үеэ өнгөөрсөн хэрэгтнүүд хэрэгггүй залуучуудыг бол дэмжнээ
obgoon icheechee xergee exleed shiid Zorig yu bolson ? aan
Хариуцлагаас зугтах арга бол шүүх хурлыг хойшлуулах, ямар нэгэн аргаар УИХ-ын гишүүн болох. Их л шударга дүр эсгэдэг хүн шүү дээ. Тийм шударга хүн юм бол УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүйгээр өөрийнхөө асудлыг хурдан нэг талд нь гаргах хэрэгтэй. Даанч энэ хүн айгаад нэр дэвшиж байгаа юм байна даа.
УИХ д нэр дэвшсэн хүн халдашгүй болдог утгаар холбогдсон хэргээ шүүхээр шийдвэрлүүлэхээс зугтаж бнавЭнэ хүн СХД ээс гарахгүй гэдгээ мэдэж байгаа тул хугацаа л хожиж бна даа