Ч.Өнөрбаяр: Үзэл санаа, зарчмаа худалдаагүй хоёр хүнээ нэр дэвшүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр /2021.09.01/ албан ёсоор тодорсон билээ. Тухайлбал, АН-аас Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Хотын дарга асан Э.Бат-Үүл нэр дэвшихээр болсон. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.09.02/ АН-аас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АН-ын дарга М.Тулга,  Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцов. 

Энэ үеэр АН-ын дарга М.Тулга "Бид сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Сонгуульд орж парламентын гишүүдийн тоогоо нэмэх гээд байгаа юм биш. Данхайсан том дарга нартаа л тэмцэх гээд байгаа юм. Бид маш олон талаас нь харж нэр дэвшигчдээ тодруулсан. Данхар төр, дарга ангитай тогтолцооны эсрэг явах цаг болсон. Ардчилсан хувьсгал 1990 онд дарга ангийн эсрэг тэмцэж эхэлсэн. Тэгвэл хоёрдугаар хувьсал эхлэх цаг нь болсон. Залуус бид ахмадуудтайгаа хамт тэмцэх цаг нь ирсэн байна. Нэгдэх цаг нь болсон байна, үүнийг өнөөдөр зарлаж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Үзэл санаа, зарчмаа худалдаагүй хоёр хүнээ нэр дэвшүүллээ. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь болсон байна. Нийгэм унтаа байдалд орсон байна. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль. Бид эрх мэдэлтэй, дарга нарын хэсгийг дагаар ордоггүй, нэгийгээ үзнэ, тэмцэнэ" гэж ярилаа.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.12) 2021 оны 09 сарын 02

Батуул бол Элбэгдоржтой хамтарч Зоригийг алсан алуурчин, Харин Гарамгайбаатар нь урьд нь УИХ ын гишуун байхдаа Гарамгайхулгвйч цолоор оргомжлогдсон Эруугийн гэмт хэрэгтэн, Энэ 2 УИХ ын гишуун болоод Элбэгдоржийн хошногны алчуур Онорбаярын Хуслийг Хангах юм гэнэ Ха Ха за

0  |  0
Иргэн(202.126.90.23) 2021 оны 09 сарын 02

Шилдэг 2 луйварчинг дэвшүүлжээ. АН луйварчид хулгайчдын нам гэдэг нь үнэн юм байна.

0  |  0
Мик(192.82.89.101) 2021 оны 09 сарын 02

С.Эрдэнэтэйгээ зайлаачээ. 2 хулгайчаа дэвшүүлчихээд яаж ялна гэж бодож чадаж байнаа

1  |  0
zochin(202.126.89.55) 2021 оны 09 сарын 02

ene shaamii Elbegiig bogsiig mon golooj vaunaa

1  |  0
Зочин(183.177.100.4) 2021 оны 09 сарын 02

АН өөрсдөө Бат-үүл, Гарамгайбаатар нараа халаанд нь суулгаачээ. Хөгшчүүд нь залуучуудынхаа боломжийг хулгайлаад сурцан балай нам юм аа.

1  |  0
Top