-МАН хүссэн хүн биш олон нийтийн хүссэн хүмүүсийг нэр дэвшүүлжээ-
Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ намууд зарлалаа. МАН, АН-ын дунд гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой. Энэ хоёр нам нэр дэвшигчдээ хэрхэн, ямар шалгуураар тодруулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
МАН-ын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан хоёр тойрогтоо нөхөн сонгогдох нэр дэвшигчдийг тун нарийн судалгаа, шалгуураар гаргаж ирсэн гэдгээ онцолж буй юм. Тухайлбал, нөхөн сонгууль болох хоёр тойрогт нэр хүндтэй, туршлагатай судалгааны байгууллагуудаар удаа дараа социологийн судалгаа хийлгэж, нэр дэвшин сонгогдох магадлал өндөр улстөрчдийн рейтингийг гаргуулжээ. Дээрх судалгаануудын дүнгээр Хэнтийд Ц.Идэрбат, Сонгинохайрхан Э.Батшугар нар хамгийн өндөр рейтингтэй бөгөөд олонд илүү танигдсан улстөрч гэдэг нь батлагджээ.
Өөрөөр хэлбэл, нам болон намын удирдах байгууллага тодруулсан гэхээс илүү олон нийт, сонгогчдын санаа бодол, хандлага, үнэлэмжид тулгуурлан нөхөн сонгуульд нэр дэвших хоёр хүнийг тодруулан, эцсийн шатанд Бага хурлаараа батламжилсан аж.
МАН 2020 оны УИХ-ын сонгуульд намын хүссэн хүнийг биш, олон нийтийн хүссэн хүнийг нэр дэвшүүлэх зарчмыг баримталснаар парламентад 62 суудал авч, үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж чадсан. Энэхүү илүү зарчимтай, илүү шинжлэх ухаанч хандлагаа хоёр тойргийн нөхөн сонгуулийн нэр дэвшүүлэлтэд мөн баримталжээ.
Сэтгэгдэл ( 0 )