Намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж, ил далд өрсөлдөөн нэгэнт эхлэв. Эрх баригч намынхан эртний тохиролцоо ёсоор Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэхээр шийдсэн нэр зүүв. Ёстой л “Буруу харан уйлж, зөв харан инээж” байж Н.Энхбаярт амласнаа биелүүлэв бололтой. Үнэн хэрэгтээ өөрийг нь өсгөж өндийлгөсөн, бүхий л эрх мэдэлд хүргэсэн МАН-аа 10 гаруй жил хорлон сүйтгэсэн нөхрийн хүүд мандат өгч байгаад олон хүн дургүйцлээ илэрхийлж байна. Э.Батшугарын хувьд 2016 онд гуч хүрээгүй насандаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдсан бол 2020 оны ээлжит сонгуульд мөн унаж байсан гэхээр энэ удаад гурав дахь удаагаа “зодоглох”-оор болов. Ингэхдээ зөвхөн нэг тойрогт гурав дахь удаагаа шүү дээ. Өчигдөр сонгоогүй ард түмэн маргааш нь сонгох уу, үгүй юу гэдэгт ихээхэн эргэлзээ бий.
Эцэг хүү хоёрын ганц найдаж байгаа зүйл бол ард түмний дунд рейтинг өндөр байгаа эрх баригч МАН-ын нэр дээрээс босох юм. Гэвч ард түмэн хэн хаанаас гараад ирэв гэдгийг мэдэх учраас түүнд парламентын босго өндөрдөх л болов уу. Нөгөө талаар Н.Энхбаяр ганцхан Э.Батшугарын төлөө 50 орчим мянган гишүүнтэй МАХН-ыг татан буулгаж, МАН-д дагаар орсонд итгэл үнэмшлээ өгсөн олон гишүүд дургүй байгаа. Нөхөн сонгуульд нэр дэвшигчийг сонгох МАН-ын Бага хурлын уур амьсгалыг харахад ч нам дотооддоо дэмжлэг авч чадсангүй, тохиролцоо ёсоор хүч түрэн нэрийг нь гаргачихлаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Э.Батшугарыг МАН-ын Бага хурлын 330 орчим гишүүн, хуучин МАХН-ын 100 орчим гээд 400 гаруй хүнээс ердөө 100 орчим гишүүн дэмжсэн бол хурал даргалагчид шууд “хүчиндэж” 96 хувийн саналаар дэмжлээ гэсэн өндөр хувь хэмжээг автоматаар тавьчихсан гэх.
МАН-ын Бага хуралд оролцсон гишүүдийн тал хувь нь хурлын танхимд, нөгөө тал нь цахимаар оролцсон. Тиймээс цахимаар оролцож байгаа гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг илт хааж байсан ч “технологийн асуудал” нэрээр хурлыг өндөрлүүлсэн байна. Ийнхүү Бага хурлын гишүүдийг хайрцаглаж, хүч түрж болох ч сонгогч олныг бол чадахгүй гэдгээ гэнэн, зөнөг хоёр нь мэддэг л баймаар юм. Түүнийг МАН-аас нэр дэвшинэ гэх сургаас эхлээд энэ нийтлэлийн сүүлчийн цэг хатгах хүртэл Э.Батшугарыг ад шоо үзсэн, илэрхий буруушаасан уур амьсгал цахим орчинд өрнөж байв. Энэ бүгдээс харахад түүнд эрх баригч намын зүгээс ямар ч дэмжлэг алга гэсэн үг. Ард түмний дэмжлэг ямар байхыг хоёр удаагийнх нь сонгуулийн дүн харуулна. Нөгөө талд зөвхөн хүүгийнхээ төлөө итгэл үнэмшлээ өгсөн МАХН-ыг нь татан буулгасанд дургүйцэж байгаа ахмад гишүүд бий. Бас нэг асуудал байгаа нь ганцхан жилийн өмнө “Монгол Улсыг дампууруулж байгаа МАН, ажилгүйдэл ядруулыг бий болгож байгаа МАН” гэх зэргээр муулж, ёстой л МАН-гүй бол мандах гээд байсан Э.Батшугар өөрөө “МАН мандтугай” хэмээн яваад очихоор хэрхэн хүлээн авах вэ. Ядахад эцэгтэйгээ хамт муулаад явж байсан үгийнх нь цуурай арилаагүй байна. Ард түмэн, сонгогчид тэнэг биш.
Уг нь Э.Батшугараас өөр хүн бол өрсөлдөгчид сул юм билээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр өөртөө хамгаалалт авах гэж чичирсэн нэг буурал өвгөн, бүх шатны сонгуульд унаж сурсан Б.Найдалаа, амных нь салиа арилаагүй А.Отгонбаатар гэх мэтийн хөнгөн жингийн нөхөд л дөө.
Н.Энхбаяр чухам ямар учраас бие даан амьдарч ч үзээгүй шахам хүүгээ дахин дахин сонгуульд зүтгүүлээд байдаг юм бол. Эцэг хүн өөрийнхөө хүрээгүй оргилд хүрээрэй хэмээн үр хүүхдээ ерөөж, аян замд үдэж л байдаг. Тэгвэл Н.Энхбаярт хүрээгүй өндөрлөг гэж байхгүй учраас чухам хаа хүргэх гээд дахин дахин зүтгүүлнэ вэ. Тэрбээр Соёлын сайдаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөрлөгт заларч үзсэн цор ганцхан хүн шүү дээ. Дахин давтагдашгүй энэ намтрыг хэн ч босгож чадахгүй. Түүний явсан мөр замыг хэн нэгэн туулна гэж санахын ч гарз.
Тэрбээр ийнхүү их улс төрд өнөөдрийг хүртэл 30 гаруй жил явахдаа чухам ямар үр дүнд хүрэв гэхээр хэлэх үг олдохгүйд хүрнэ. Түүний хийж бүтээсэн, байгуулсан гавьяа гэхээсээ илүү “Улсаасаа баян Ерөнхийлөгч”, “Авлигын загалмайлсан эцэг”, “Өдүүлсэн хэрэгтээ Монгол Улсын шүүхээс ял сонссон” зэрэг намтар нь илүү жин дарна. Үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллийн архив, бусад эх сурвалжаас харахад Э.Батшугарын эцэг Н.Энхбаярын Монгол Улсад тарьсан балаг нь багадаагүй. Хамт луйвар хийж явсан биш яаж мэдэх билээ. Өнгөрөгч 20 гаруй жил бичиж ярьж байгаагаас үзвэл үнэний ортой л байх.
Сайтар мэдэж байгаа зүйл гэвэл Н.Энхбаяр өөрөө “МАНАН дэглэмийн эсрэг” хэмээн ярьж яваа ч Монголын улс төрд анх МАНАН байгуулж, будан үүсгэсэн хүн. Үүнээс гадна нам дотор яаж үймээн дэгдээх, хоёр нөхрийн дундуур яаж шургах гээд улс төрд байж болох бүх бохир тоглоомын дүрмийг тэр анх зохиосон гэхэд болно. Өнөөдрийн МАН-ын улс төрийн бохир тоглоом Н.Энхбаярын зохиосон дүрмийн суурин дээр явж байгаа шүү дээ. Авлига гаарсан уу гэвэл гаарсан. Төрөөс төрсөн баячууд олширсон уу гэвэл олширсон гээд эцгийн тань шан татсан зам улам л зурайсаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 20 )
2 мануухай шиг харагдаж бна манай дүүрэгт олигтойхон хүн дэвшүүлээч бурхаан дандаа шахааны бааснууд ирдэгшдээ сумтайбух мэтийн
MANiig taraagaagyi tsagt .Mongol ulsad hetseej shydarga niigem togtohgyi uym bna.Odoo byr turiin zasagiin byhel alban baigyylagyyd pashist eh ornch bish MANiihan hycheer barij bna.Mongoliin mapyyd galzyyrj bna.
MANiihan iim,el ichehnyyrgyi yls turiin hylgaichid.Ted basal songyyli luivardah ni.MANmapyyd tur bylaadag ni todorhoi.Mongol ylsiin turiig bylaadag garamgai lalaryyd daa.
дээл зохидоггүй монгол гэж бдгаа. сүр сүлдгүй, унжийсан хоёр нөхөр\nл харагдаад бх юм, ккк
нүдний харц бол ерөөсөө биш ээ. сэтгэцэд тодорхой хэмжээний өөрчлөлт бх шиг бна.
Erxiin teneg mangar patsaan vxsen atsnii ix xyral iim alia ymnyydaar dvvren bolohnee zasag zaxirgaa gej bain yy
Enhbayar Elbegdorjiin hajuud avilgachiin huvid nusak. Elbegdorj gej novshoos bolgoomjil. Jurmiin huhuruu alj hulgaich aluurchidad turiin deed tsol shgnal ugsun nohoi doo.
Enhbayar Elbegdorjiin hajuud avilgachiin huvid nusak. Elbegdorj gej novshoos bolgoomjil. Jurmiin huhuruu alj hulgaich aluurchidad turiin deed tsol shgnal ugsun nohoi doo.
Zonog shunaliin tulam luivarchin teneg bacaanaa.daguulaad ha a hurtling boldoo
Энэ залуугийн эцэг монголын төрийг бузарласан авлигалын загалмайлсан эцэг гэж ард түмэнд цоллуулдаг үл бүтэх нөхөр. Хүүгээ өөр шигээ болгох гэж улайрч зүтгэдэг шуналын тулам.
DUUGUI BAITCGAA.. DARGA NARIIN HUUHDUUD UE ZALGAMJLAAD L YVAH ESTOISHDEE... YDUU TURSUN TA NARIIN BURUU.HOHICHINI...SONGOOD BAI...AVILGACHIDIIGAA...
Эцэг хүү 2 ичэх нүүргүй лалрууд юмаа
mongolooroo ch yrij chadahgui hun bna lee neere etsgiinh ni balag duusaagui baihad ene har novshin dund bolovsroltoi huugee shurguulah geed zutgeed baidag ni ymar uchirtai ym be morooroo onogdson ajlaa hiigeed amidarch bolohgui bainuu, zasgiin gazriin ordon buzriin ordon bolson humuus yund tiishee temuulne ve
сайхан залуусаа дэмжиж, залуу халуун насанд нь итгэл дэмжлэг егч ажиллуулах хэрэгтэй шуу дээ.Эцэг нь муу Еренхийлегч байгаагуй ээ.алдпажонож явсан ч хууд нь тохоох хэрэггуй.амьддаа бие биенээ, залуу уеэ хайрлая..Бидний ирээдуй энэ сайхан залуусын гарт ирнэ шуу дээ.
Ene hooson durak bas yaakh sanaatai ve
etseg ni ymar baisnaar huug ni helmegduulj bolohgui
Сахал билэгт ээ чи энэ хүүхдээ нэг сайн ороолгооч. Задарсан тархь вэ яасан. Наамбарвааны мөрөөр ороод шоронд явах нь бн шүү.
энхбаяраас өмнө бас чиг арай гайгүй байсан шүү.ер.сайд байхдаа а.п.у. 3 хувааж /17/ өг гээд 500 сая төг өгье гэж хүн өрөөнд орж ирж хэллээ гээд л бүх юмны эхиийг тавьж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн хүндээ.аллах!!!!!????
Ууганбаяр гэгч хөлсний бичээч далд ор доо.
Коммунистуудын хэлцэл ба үйлдэл нэг тиймэрхүү үл бүтэх социализмын үндсэн агуулгатай байдаг. Жишээ нь Оюутолгойн гэрээ.