Афганистанаас Пакистан руу 4 сая гаруй хүн дүрвэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

Албан бус мэдээллээр Афганистанаас Пакистан руу 4 сая гаруй хүн дүрвэжээ.

Энэ талаар ОХУ-д суугаа Пакистаны Элчин сайд Шафкат Али Хан мэдэгдсэн байна.

Тэрбээр “Одоогоор манай улсад 4 сая гаруй хүн ирээд байна. Бид хязгаарлагдмал нөөцтэй ч тэдэнд санаа тавих болно” гэжээ.

Пакистан улс Афганистанд болж буй зүйлийн үр дагаврыг хамгийн түрүүнд мэдэрнэ гэж Элчин сайд онцолжээ.

Өмнө нь НҮБ Афганистан улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр агаарын харилцаагаа сэргээсэн билээ.

Мөн АНУ Афганистан дахь эсэргүүцэгч хүчийг нисэх онгоцоор дэмжээгүй, тус улс дахь АНУ-ын цэргийн ажиллагаа дууссан гэж мэдэгджээ.

Түүнчлэн Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас “Талибан хөдөлгөөнийхөн хэд хэдэн нөхцөлийг биелүүлвэл Герман улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, дэмжихэд бэлэн байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top