-АН дотроо маш их хэрүүл, уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр гардаггүй-
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ улс төрөөс нэг мөр зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр улс төрөөс явж, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж хийнэ гэдгээ албан ёсоор зарлалаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан "Ардчилсан нам дотроо маш их хэрүүл, уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр гардаггүй. Тиймээс өнөөдөр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь, миний үзэл бодол, итгэл үнэмшил энэ намтай таарахгүй, тохирохгүй байна. Цаашид цэвэр уран бүтээлээ үргэлжлүүлж хийх болно" хэмээн ярилаа.
Энэхүү мэдэгдлээрээ УИХ-ын гишүүн асан С.Жавхлан улс төрөөс нэг мөр зодог тайлж байна. Тэрбээр цаашид цэвэр уран бүтээлээ хийхээр болжээ.
С.Жавхлангийн хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Өмнөх парламентад бие даагч статустай явсан ч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн АН-д элсэж, Увс аймагт өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 3 )
Ingehed chi min jargaj uawnuu zowj uawnuu
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ene maani MAN-d orchixwii dee