Банкны захирал худалч, хулгайч байж болох уу

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

-Эрдэнэтийг хувьчилж авах шахсан О.Орхон Ч.Сайханбилэгийг Монголд л газардвал хамт явах хүмүүсийн нэг-

 

Банкныхан өөрсдийгөө Монголын санхүүгийн салбарыг чирч яваагаа гайхдаг. Аргагүй их мөнгөөр, даацтай тоглодог болохоор бизнес, улс төр дэх нөлөөгөө тэгж илэрхийлэх нь элбэг. Түүгээр ч зогсохгүй итгэлцэл дээр тогтсон ил тод, бизнес эрхэлдэг хэмээн тодотгодог. Ер нь л тооны улсууд худлаа ярина гэж байхгүй шүү ухааны дүр үзүүлнэ. Гэтэл хэлсэн тоо бүр нь үнэн байх албагүйг бас мэднэ. Жишээ нь, Монголын толгой банкуудын нэг Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон өнгөрсөн сар шинийн баяраар 200 мянгаар тоологдох харилцагчдадаа хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ хулхидаж орхисон.

Тэрбээр "Банкны 30 жилийн ой, мөн нийгмийн хариуцлагынхаа үүднээс  “Астразенека”,  ОХУ-ын “Спутник-V” вакцины 200 мянган тунг банкны зардлаар оруулж ирэн харилцагч нараа үнэ төлбөргүй вакцинжуулна" хэмээн ам гарсан. Банкны захирлын энэ үг биелээгүй бөгөөд бизнесийн ёс зүй талаасаа харилцагчдаа гонсойлгосон хамгийн том үйл явдал болж үлдлээ.

Өнөөдөр Засгийн газрын КОВИД-19-ийн вакцин үйлвэрлэгчидтэй амжилттай хийсэн арилжааны хэлэлцээр, гадаад доноруудын буянаар Монгол Улс насанд хүрсэн бүх хүнээ хоёр тунд хамруулж, улмаар гурав дахь нэмэлт тун хийж эхлээд байна. Худалдаа хөгжлийн банкныхан өөрсдөө ч Засгийн газрын үнэгүй вакцинд идэвхийлэн хамрагдсан байх шүү. Ямартай ч 30 жилийн түүхтэй Худалдаа хөгжлийн банкны захирал худалч гэдгийг 200 мянган харилцагч нь энэ үйл явдлаар мэдэж авсан. 

О.Орхон тэргүүтэй Худалдаа хөгжлийн банкны захирлууд зөвхөн харилцагчид төдийгүй монголчуудыг нийтээр нь хуурсан тохиолдол ч бий. Төрийн томчуудын яриагаар бол Монголд явагдсан хамгийн том хулгай гээд байгаа. Тэднийг Монголын хамгийн том улс төр-бизнесийн салбар дамнасан бүлэглэл гэж одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нараас эхлээд бараг бүгд цоллосон. Худалдаа хөгжлийн банкны дэргэд байгуулсан “Монголын зэс корпорац” болон ойр тойрных нь компаниуд Эрдэнэтийн зэсийн ордын тодорхой хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн завод, Багануурын уурхайн зэрэг төрийн өмчит гар дүрснээр ийм нэршил зүүсэн байдаг. “Энэ бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна.

Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банк (тухайн үеийн)-ны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой” гэж Ц.Нямдорж сайд мэдэгдэж байлаа. Мөн тэрбээр “Засгийн газрын хуралдаанд О.Орхон Худалдаа хөгжлийн банкны захирал бас компанийн захирал гэсэн хоёр албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ” гэж Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс эш татаж байв. Тухайн үед энэ бүхнийг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон үгүйсгэсэн. Гэвч эдгээр томоохон цогц хувьчлалыг Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр явуулсан схемийг Л.Оюун-Эрдэнэ сайд ил болгосон юм. Үндсэндээ цаг хугацааны эрхээр бүх зүйл ил болсон л доо.    

Одоогоос хоёрхон жилийн өмнө буюу 2019 онд үйл явдлын өрнөл болж, О.Орхон тэргүүтэй Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас Эрдэнэт үйлдвэрийн хууль бус хувьчлалтай холбогдуулан саатуулж байлаа. Ээлж дараалсан баривчилгааны дараа одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт тусгай ажиллагаа явуулж онцгой дэглэм тогтоосон юм. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг хүчээр төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон гэдгээ зарласан. Сүүлдээ нэр бүхий шүүгчид энэ хэрэгт нэр холбогдож, заримыг нь УИХ-ын гишүүдийн арми намнасан гэж болно.

Энэ хугацаанд холбогдогч О.Орхон захирал өөрсдийгөө болон Худалдаа хөгжлийн банкийг улс төрийн золиос болсон хэмээсээр яваа. Одоо Эрдэнэт холбоотой хэргээр О.Орхон худлаа хэлсэн эсэхийг ганц л хүн гэрчлэх ёстой. Тэр нь  2019 оноос хойш АНУ-д орогнож байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусан өдөр Монголд газардана гэж ам гарсан. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах давуу эрхийг бусдад шилжүүлэхдээ хууль зөрчиж, улсад 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх бүхэл бүтэн хавтаст хэрэг хүлээж байгаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ч.Сайханбилэг эх орондоо ир. Өөрөө зугтаж, бусдыг шоронд оруулж болохгүй" гэж мэдэгдэж байсан билээ. Энэ мэтээр Эрдэнэт үйлдвэрийн маргаан цаашид ч дахин сөхөгдөж үргэлжлэх бөгөөд эрх баригчид дотор арилжааны аль банкны төлөөлөл олон байхаас бүх зүйл хамаарна.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.137) 2021 оны 09 сарын 09

ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЛСАНДАА ХАНАХГҮЙ ЭРДЭНЭТИЙН ХУВИАРТ ОРОХ ГЭЖ ЧИЧИРСЭН ЭРДЭНЭБИЛЭГ ОРХОН НАРЫН ХУЛГАЙЧИД Ч ШҮЛСЭЭ САВИРУУЛАВ ДҮР ИСГЭСЭН АРДЧИЛАГЧДЫН ҮНЭН ТӨРХ ЭНЭ

0  |  0
иргэн(172.69.252.142) 2021 оны 09 сарын 08

Энэ ДЭЭРЭМЧИНгийн толгойг нь аваад шонд өлгөхөд ч шийтгэл нь багадана.

0  |  0
зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 08

монголыг ганц тэжээж байгаа үйлдвэрийг өөрсдийн болгохоор төрийн мөнгөөр худалдаж авсан гэхээр ой гутмаар санагдах юм даа элбэгдорж сайханбилэг нар үнэхээр монгол хүмүүс мөн үү өвчнийг бид энэ үйлдвэрийн хүчээр л давж гарлаа шүү

3  |  0
z(172.69.252.143) 2021 оны 09 сарын 09

Saihanbileg uhsen

1  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 08

Сайханбилэг бас худалч, луйварчин. Х.Баттулга ерөнхийлөгч намайг хувийн өс хонзонгоор шоронд хийх гээд байгаа учраас би Монголд очихгүй. Түүнийг буухаар ирнэ гээд байсан. ОДоо Баттулга буусан гэвч Сайхнаа алга. Бас л худал хэлсэн буюу Баттулга хэлмэгдүүлэх гээд байгаа биш өөрийн үйлдсэн луйврын хэргээр ял эдлэхээс зугтаж буй хэрэг.

1  |  0
Top