Тэр уйдахдаа сонгуульд нэр дэвшээд арав хүрэхгүй хувийн санал аваад байгаа юм биш. Түүнд шүүх цагдаа гээд ажил мундахгүй. За тэр, ард түмэн, эх орон, ардчиллын төлөө гэдэг нь бүр ч худлаа шүү. Гагцхүү асар том шалтгаан байгаа учраас дахин дахин сонгуульд бүдрээд байгаа хэрэг. Улсын баатар маань улс төрд 30 гаруй жил эрх мэдэл бүхий албанд морилж ирсэн. Нэг намыг бүү хэл нэг улсыг өөд нь татчих урт хугацааг тэнд өнгөрүүлсэн. Гэтэл Үүл баатар улс төр, төрийн эрх мэдэл бүхий харъяанд 30 гаруй жил ажиллахдаа хөшөө буулгах, энд тэнд нэр хаяг өөрчлөх, тансаг гудамж талбайн зураг үзүүлж, цэцэг тарьж худлаа ярихаас хэтрээгүй гэдгийг бүгдээрээ мэднэ.
Намтрыг сөхвөл 1988 онд “Шинэ үе” хэмээх нууц бүлгэм байгуулж, ардчиллын үзэл санааг дэмжих ухуулах хуудас нааж эхэлснээр улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж дурдсан нь бий. Ардчиллын анхдагчид гэх нөхөд байр сууриа илэрхийлэхдээ “1988 онд Шинэ үе” гэдгийг шуудхан худлаа гэж хэлж чаддаггүй ч хоёр талтай зүйл хэмээн мушилзаж байдаг нь цаанаа учиртай биз. Тэгээд ч бүтэн оны зөрүү гарган ярьж байгаагаас харвал Үүл баатар “үлээсэн” ч байж болно. Түүнтэй нууц бүлгэм байгуулалцаж, ухуулах хуудас хамт нааж явсан биш, мэдэх юм алга. Намтар бол намтар.
Тэр 1990 онд АН-ыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон ажиллаж байсан нь баттай зүйл. Тэр энэ үеэс буюу 1990 оноос АИХ-ын депутат, 1996, 2004, 2008 онд гурван удаа УИХ-ын гишүүн, 2012 онд нийслэлийн Засаг дарга гээд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүн. Үүнээс гадна АН-ын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн АН-ын дарга гээд улс төрийн зүгээс ч өндөр алба хашиж байсан гэхээр түүний амьдралын 30 гаруй жил их бага хэмжээгээр эрх мэдэлд байжээ гэдэг нь харагдана.
Үүл баатар нөхөн сонгуульд өрсөлдөх нь нэгэнт дамжиггүй болсон. Харин бидний сайн мэдэж байгаагаар “Монгол Улс мөхлийн ирмэгт байна, Энэ коммунистууд 30 мянган хүнээ буудаж алсан. Монголын ардчилал сөнөж байна” гэх мэт өнөөх л зүйлээ давтаад гарч ирнэ. Хэрвээ Монгол Улс мөхлийн ирмэгт байгаа бол Үүл баатар тэр зүгт жолоодож түлхэлцэж ирсэн хүмүүсийн нэг мөн. Хэрвээ Монголын ардчилал сөнөж байгаа бол Үүл баатар сөнөөгчийн үүрэг гүйцэтгэгчдийн нэг мөн. Яагаад гэхээр тэр 30 гаруй жил эрх мэдлийн орон зайд суусан хүн шүү дээ. Гэтэл ийм байдалд хүргэлцсэн хүмүүсийн нэг нь агаар сансрын зүйл яриад очихоор хэн ч итгэх билээ. Түүнд итгэхээ больсныг сүүлийн хэд хэдэн сонгуульд унаж байгаагаас харж болно.
Тэгэхээр дээр дурдсанчлан Улсын баатар маань чухам ямар шалтгааны улмаас УИХ-ын гишүүн болохоор зүтгээд байгааг уншигч олонтойгоо хамт таамаглах гээд үзье.
Хамгийн сүүлд нийслэлийг удирдаж байхдаа мандуулсан хэргийн цуурай өдгөө ч намдаагүй, шүүн хянах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, эцсийн шатны шүүхээс ямар шийдвэр гарна, тийшээ явах болчихсон хүн. Энэ тухай товчхон сануулахад ТОСК-ийн даргатай хуйвалдан хүү Б.Чулуудайгийнхаа компани зарсан мөнгийг “Бэрэн” компаниас гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хэрэгт шалгагдаад удлаа. Ингэхээр улсад есөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байгаа учраас “хамгаалалт” хайсан байж болно.
Олны таамаглаж байгаа нөгөө нэг том асуудал гэвэл “С.Зоригийн хэрэг” юм. Өдгөөгөөс 23 жилийн өмнө энэ хэрэг анх гарахад л Э.Бат-Үүлийн нэр, малгай хоёр дурдагдаж байсан бол сүүлийн үед бүр ч ноцтой баримтууд хөндөгдөх болжээ. Үүнийг бид хэлээд байгаа хэрэг биш. Ц.Нямдорж нарын учир мэдэх хүмүүс барин тавин хэлж байна. Ц.Нямдорж бол УИХ-д долоон удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдож, УИХ-ын даргаар ажилласан хүн учраас сэтгүүлч бид чиг баримжаагаа болгон дурдахаас өөр аргагүй. Тэгэхээр Ц.Нямдорж гэж хүний “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” гэх нийтлэл, эх сурвалжийг уншихад нэгийг бодогдуулж хоёрыг хэлнэ. Энд хэдэнтээ нэр дурдагдсан Үүл баатар битгий хэл уншсан хүний жихүүц төрмөөр юм билээ.
Ганц нэг өгүүлбэр сийрүүлбэл, “Энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгасны дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж “Энэ хэрэг ингэж шийдвэрлэгдсэнд Э.Бат-Үүл баярлах ёстой” хэмээн мэдэгдэл хийж, Э.Бат-Үүл нь өөрийнхөө яллагдагчаар татагдаж байсан энэ хэрэг ийнхүү шийдвэрлэгдсэнд бүрэн итгэж байгаагаа зарлаж, Эбидээ их баярласан гэдгээ хэлсэн” гэсэн нь бий. Бодох л зүйл. Ц.Нямдоржийн өгүүлж байгаагаар хонгил хэрхэн үүссэн, Ц.Элбэгдоржийн үед энэхүү хэрэгт өдгөө буруугүй гэж үзээд шалгаж байгаа хүмүүс яллагдсан, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйд Э.Бат-Үүлдээ Улсын баатар цол өгсөн, эрхэм хоёрын бусдаас нууж эс чадах “гойд харилцаа” гээд олон зүйлийг өгүүлж, олон зүйлийг бодогдуулах нь дамжиггүй. Энэ бол Ц.Нямдоржийн эх сурвалжийг уншаад төрсөн сэтгэгдэл юм. Олон ч уншигчдад ийм сэтгэгдлэл төрсөн байж таарна.
Түүнээс бус Үүл баатрыг 30 жил “хоосон ярьсан” гэж ард түмэн нүд үзүүрлээд байгаа хэрэг биш. Бодитой байж болох олон шалтгаан нь ийнхүү улс төрд үхэн хатан зүтгэхэд нөлөөлөв үү гэх таамаг байгааг л дурдах гэсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Шүүх хуралдааныг хойшлуулж байвал тэр ялагдах эсэх нь чухал биш л дээ Батүүлд бол
Өгөр луйварчинг хамгаалах газар нь ШОРОН явж жангаа зооглогтун юун нэр дэвших вэ?! Эби дээ бол баатар бх түмэн олонд бол хэн ч биш, завхарлыг жинхэнэ утгаар нь MGL дэвэргэсэн энэ 30 жилд, давруу гөлөг!
Ард түмэн Бат-Үүлийг сонгохгүй л дээ. АН-ын авилгалчдыг сүүлийн сонгуулиар сонгоогүй. Бат-Үүл энэ сонгуулиар өвдөг шороодоод шоронд орохнигууртай гэж гарлаа.
dain samuun boloogyi bsixad uu xuugeed Baatar bolchib ter ix donin
dain samuun boloogyi bsixad uu xuugeed Baatar bolchib ter ix donin