МАХН бүл нэмэх үү

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Ардын намынхан МАХН нэрээ Н.Энхбаярт алдсандаа харамсаж буй. Хэдэн сарын турш нэр өгөхгүй байх арга хэрэглэсэн боловч тэдэнд тус болсонгүй. Харин МАХН-ын хувьд "Монголд хууль үйлчилдэг юм байна" хэмээн алга ташин яваа. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг Н.Энхбаяртай нэгдэх үед Ардын намын зарим гишүүн дэмжиж байсан. Бүр Онц их хурал хийхэд ч дэмжлэг үзүүлсэн гэх нь бий. Харин нэр авч чадахгүй, авах ч хууль эрх зүйн орчин байхгүй гэж дарамтлуулсны эцэст МАХН нэрээ өмчилсөн тэдний эгнээ улам тэлэх биз. Чухам хэнээр тэлж, өргөжих нь сонин. Анхнаасаа Н.Энхбаярыг дэмжиж байсан Ардын намын гишүүд МАХН руу "урвахгүй" гэх баталгаагүй юм.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top