УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа ИРЭХ 7 ХОНОГТ эхэлнэ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар болсон билээ. 

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос энэ долоо хоногт нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон юм. 

Тэгвэл УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногийн бямба /2021.09.18/ гарагт эхэлнэ. Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар бол "Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно" гэж тусгасан байдаг. 

18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 ДУГААР ТОЙРОГТ / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  5. "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top