ЭТГЭЭД ЕРТӨНЦ | Монголын анхны "ECCHI" зургийн үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Хүн бүрийн сонирхол, дотоод ертөнц адил байх албагүй. Үүний нэгэн жишээ бол анимэ, манга сонирхогчид юм. Монголд хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй зургийн энэ төрлийг сүүлийн үед манай залуус ихээхэн сонирхох болж, зургийн шинэ содон хэлбэр бий болгож байгаа. Эдгээр залуусын төлөөлөл болох сонирхлоороо зурсан зургаар  Монголын анхны "Ecchi" дижитал зургийн үзэсгэлэн гаргасан залуустай ярилцаж,  тэдний "хачирхалтай" ертөнцөөр аяллаа.


"Ecchi" дижитал зургийн үзэсгэлэнг дэлгэсэн М.Агар, Э.Энххүслэн нарыг Zindaa.mn танилцуулж байна. М.Агар бол комик зураач мэргэжилтэй. Харин Э.Энххүслэн дижитал артист юм. Тэд дижитал, “Ecchi” зургийг сонирхлоороо зурдаг байна. 

Тэдний амьдрал зурагтай салшгүй холбоотой. М.Агар, Э.Энххүслэн нар 10 жилийн өмнө анимэ, манга зураг сонирхогчдын бүлгэмээс танилцаж байжээ. Тэр цагаас хойш сонирхол нэгдэн өдийг хүртэл хамтдаа зураг зурж, шинэ санаагаа ярилцаж байгаа аж.

Э.Энххүслэн зураг зурж буй бүхий л цаг хугацаандаа инээмсэглэж, аз жаргалтай байдаг талаар баяртай нь аргагүй ярив. Тэрбээр “Би эмэгтэй хүнийг зурах их дуртай. Байнга битүү хувцастай эмэгтэй зурах нь сонирхолгүй санагдаад ийм төрөл рүү шилжсэн.

Зургаа зурахдаа би маш их таашаал авдаг. Дуусгах хүртлээ инээмсэглээд л сууж байдаг.

Зураад эхэлчихвэл дуусгахгүй бол санаа амардаггүй. Өмнө нь нэг зураг зурахдаа өдөржин суудаг байсан. Харин одоо бол нэг зургийг гурван цагийн дотор л дуусгачихдаг болсон” гэлээ.

Харин М.Агарын хувьд Монгол хэв маягтай хослуулан зурах болжээ. Тэрбээр “Манай улсын хувьд хүмүүс анимэ, манга гэдэг зүйлийг одоо л нэг мэддэг болох гэж байна.  Энэ зураг Японд бол “Ecchi” гэдэг зүйлтэй салшгүй холбоотой байдаг.

Миний хувьд дижитал “Ecchi” зургуудаа Монгол аж ахуйтай хослуулж зурсан. Ингэхээр хүмүүс илүү их сонирхдог юм билээ. Манай нийгэмд “Ecchi” чиглэлийг ойлгохгүй хүмүүс мэр сэр байдаг.

Зургуудаа анх инстаграм дээрээ тавьж байсан. Хүмүүс сөрөг сэтгэгдэл илэрхийлэх байх гэсэн бэлтгэлтэй байсан. Гэсэн ч өөрийн байр суурь дээр бат зогсоно гэж бодож байлаа. Гэтэл эсэргүүцэл огт байгаагүй. Хүмүүс зургуудыг маань урлаг талаас нь харж, маш зөвөөр хүлээж авсан” гэсэн юм.

Үзэсгэлэнд нийт 26 зураг дэлгэжээ. Уран зураг, эсвэл гэрэл зургийн үзэсгэлэнгээр л зочилж байсан миний хувьд энэ удаагийн “Ecchi” дижитал зургийн үзэсгэлэн ихэд этгээд, сонирхолтой санагдав.

Өмнө нь Монголд ийм зургийн үзэсгэлэн огт гарч байгаагүй бөгөөд амьдралд байдаг энгийн зүйлийг хүмүүст илүү урлаг талаас нь хүргэж, ойлгуулахыг зорьсон гэнэ.

Хамгийн хачирхалтай нь эдгээр зургийг эрэгтэй хүнээс илүү охид ирж, сонирхож байгаа аж. Зургаар дамжуулан “Этгээд,хачин” сонирхолтой хүмүүсийн ертөнцөөр аялахыг хүсвэл энэ сарын 26-ныг дуустал "UB Inn Hotel & Gallery"-г зориорой. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0900(162.158.178.235) 2021 оны 09 сарын 16

За ерөн үл ойлглцол засах гэж хичээнэ\nЗа эхлээд ЗОХИОМОЛ гэдэгийг санах хэрэгтэй \nАллагийн тухай бичсэн зохиолч өөрөө алуурчин болчихгүй \nБодит болон хийсвэр ертөнцийг ялгаж үзнэ үү \nМөн ийм чиглэлээр олон орны Залуу, Хөгшин, Эрэгтэй, Эмэгтэй хамаагүй байдаг бөгөөд. Ерөн чөлөөт орон зай гэхдээ энэ урсгал дотроо бас бичигдээглй дүрэм би. Энэ урсгал нь эс үзэл тгд хүлээн зөшөөрөгдөх гсн хоорондын заагд оршдог болхоор. Зураач нь сайна тунгааж бодож байж ерөн зурдаг. За тгд сүүлийн хэлэх зүйл маань бол\nУрлагт хууль гэж байдаггүй гэхдээ үзэгч өөрөө шүүж болно \nАхин дурдхад (ХИЙСВЭР ЗҮЙЛ ШҮҮ!!

1  |  0
Negen huu(172.69.252.138) 2021 оны 09 сарын 15

Naice\n

0  |  0
000(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

Surguulin formtoi ohiniig sexualize hiihee l bolichih

2  |  5
000(172.69.252.140) 2021 оны 09 сарын 15

Surguulin formtoi ohiniig sexualize hiihee l bolichih

0  |  5
Top