УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар болсон билээ.
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос энэ долоо хоногт нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор болсон юм.
Тэгвэл УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа ирэх бямба /2021.09.18/ гарагт эхэлнэ. Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар бол "Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно" гэж тусгасан байдаг.
18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/
28 ДУГААР ТОЙРОГТ / 8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/
Сэтгэгдэл ( 1 )
Цэндсүрэнгийн Гантулгыг устгах хэрэгтэй.