Хөвсгөл аймагт улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Шинэ хөдөө, Хөвсгөл дэд хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Шинэ хөдөө төсөл нь иргэдийг ажилтай, орлоготой болгох, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Шинэ хөдөө төслийн эхний ээлжид Тариалан, Их-Уул, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оноос бусад сумдад хэрэгжихээр төлөвлөж байгаа юм.
Төслийн хүрээнд герефорд үүлдрийн дөрвөн бух, сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээгээр цөм сүргийг бүрдүүлж, сэлэнгэ үүлдрийн 70 бухан бярууг малчдад, 40 бүл зөгийг Тариалан, Рашаант сумын зөгийчдөд хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )