Нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд УИХ-ын 18,28 дугаарт тойрогт болно. Нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсэн. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас танилцууллаа. Тэдний дунд ахмад насны таван хүн байна. Тодруулбал, Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, Ш.Гантулга, Д.Чулуунбат, Л.Цог нар юм.
Хачирхалтай нь дээрх таван нэр дэвшигчийн орлого бага, зарим нь бүр жилийн нийт орлого нь 450 мянгөн төгрөг гэж мэдүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, Д.Чулуунбат нар орон сууцгүй гэжээ. Э.Бат-Үүлийн хувьд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан төдийгүй хотын даргаар ажиллаж байсан билээ. Харин Б.Гарамгайбаатарын хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын хамт бондын мөнгөний хэргээр шалгагдаж байсан юм.
Энэ удаагийн нөхөн сонгуулийн хамгийн ядуу нь Д.Чулуунбат байна. Тэрбээр жилийн 450 мянган төгрөгийн орлоготой. Өөрийн эзэмшлийн орон гэр ч үгүй. Харин 32 сая төгрөгийн хадгаламжтай аж.
Эрдэнэ Бат-Үүл
Тэрбээр жилийн 1,2 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд ямар ч орлогогүй гэжээ. амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй аж. Харин автомашины хувьд Volkswagen Touareg эзэмшдэг, 5 адуутай, 14 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлжээ.
Батхүүгийн Гарамгайбаатар
Тэрбээр жилийн 12 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд ч мөн адил 12 сая төгрөгийн орлоготой. Тэрбээр амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Нэг автомашинтай, 2,9 сая төгрөгийн хадгаламжтай, 1 тэрбум төгрөгийн авлагатай, Хоккайдо агро ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг байна.
Шагдарсүрэнгийн Гантулга
Тэрбээр ямар ч орлогогүй, түүний гэр бүлийн гишүүд 25 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц 2, Toyota-RAV 4 загварын автомашин 1, 6,3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 2 сая төгрөгийн хадгаламжтай, 7 сая төгрөгийн зээлтэй, 19 сая төгрөгийн авлагатай, тусгай зөвшөөрөл нэгийг эзэмшдэг байна.
Дэнзэнгийн Чулуунбат
Жилийн 450 мянган төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн орлогогүй. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Харин 32 сая төгрөгийн хадгаламжтай байна.
Логийн Цог
Тэрбээр жилийн 1,1 сая төгрөгийн орлоготой, нийтийн орон сууц 1, авто зогсоол 1, Prius-20 эзэмшдэг байна.
Сэтгэгдэл ( 3 )
буруу зөнөсөн өвгөд..............
Хөгшин байж болно. Гэхдээ Цогоос бусад нь нэрээ татвал дийлэн нь баяр хүргэнэ
мөн даапаалах юм аа\n