Дипломат албыг дорд үзсэн Ж.Батзандан "ЦӨЛЛӨГ"-өөсөө ирнэ гэв үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан ШИНЭН-ын дарга асан Ж.Батзандан дипломат албын нэр хүндийг үл тоож, Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын зөвлөхөөр томилогдсоныгоо "цөллөг" гэж тодорхойлжээ.

Учир нь, түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын зөвлөхөөр томилсон байдаг. Харин тэр өөрт нь оногдсон томилгоог "цөллөг" хэмээн үзэж, эх орондоо эргэж ирэх тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ингэхдээ эргэж ирээд эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр "Миний бие Австрали улсад хэдхэн сарын томилолттой ирсэн хүн. Удахгүй нутагтаа очно. Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ" гэжээ.

Түүнчлэн "Л.Болд дарга мэргэжлийн дипломат хүн тэр мэргэжлийн ажлаа хийг. Харин би Австралид ирээд Монголыг аврах 18 хувьсгал номоо бичиж дуусгасан тул удахгүй нутагтаа очино. Би очихдоо Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Надад ном унших улс орноо аврах цогц төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний номонд Австрали, Шинэ Зеланд, Англи, Норвеги гэх мэт улс орнуудад амжилттай хийгдсэн эдийн засгийн хувьсгалын талаар тодорхой тусгагдсан. Ерөнхийлөгч намайг Унгарт элчин сайдаар яв гэсэн санал тавьж байсан. Би элчин сайд болохгүй, судалгаа хийж, ном биччихээд ирэе гээд Австралийг зорьсон юм” гэж тайлбарласан байна.

Хэрэв уншигчид санаж байгаа бол одоогоос хоёр жил гаруйн өмнө УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдыг огцроход хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн таван гишүүний нэг бол Ж.Батзандан. Тэрбээр бусдынхаа адил "Би албан тушаалд очихгүй, шударга ёсыг тогтооно" хэмээн поп амлалт өгч явлаа.

Гэвч М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж, цаг хугацааны эрхэд "Албан тушаалд очихгүй" гэж ам өгч явсан Ж.Батзандан нар "гавьяа"-аа үнэлүүлж, бүгд албан тушаалд очсон байдаг. Харин Ж.Батзандангийн байгуулсан "гавьяа"-нд өгсөн шагнал нь багадаж, Монголын дипломат албыг "цөллөг" хэмээн тодорхойлж, дорд үзэж сууна.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(172.69.252.142) 2021 оны 09 сарын 21

Ирээд бужигнуулаад энэ болохгүй бг нөхдийг огцруулаад өгөөсэй ккк чадах ганц хүн нь бхгүй блхр юмны үнэ өсөөд ихэс дээдэс толгой дээр тоглолт хийгээд бг ч юм билүү. Ард түмэндээ хайртай хүнс өдөр тутмын бүх бараагаа хямдруулдаг толгой сайтай хүн гарвал заавал Батзандангаар ч яахав! Бас л гарвал би2 гд попроод унах биз! Яагаад сонгосон хзмүүс ийм алиа байдгийн бэ??? Ядууруулж шулж мөлжихөөс өөр юу хийв ард түмний төлөө? Өөрсдөө үхтлээ байтугай дараа нь үлдсэн нь ч идээд барахааргүй хөрөнгөтэй болоод байдаг төр гэж юу байдгийн! Нүгэл энэ үед нь биш ч ирэх үр удамд нь хар мөр болж очно шд яана?!

1  |  0
Рро(172.69.252.140) 2021 оны 09 сарын 21

Хумуус шууж утгаар нь ойлгохм. Намайг улстереес хендийруулэх гэж гадагшаа хеесен гэсэн утгатай ш дээ

0  |  1
ИРГЭН(59.153.112.88) 2021 оны 09 сарын 21

Баттулга ёрөнхийлөгчийг байхад яваа биз дээ.

3  |  0
зочтин(103.57.92.156) 2021 оны 09 сарын 21

энэ балайг явуулдаг буруу л байхгүй юу даа угаасаа тавтиргүй нэгэн шүү дээ хэн тоохов дээ

2  |  0
Zochin(162.158.89.27) 2021 оны 09 сарын 20

Hun muulahaa bolij uz

0  |  0
Зочин(139.5.218.143) 2021 оны 09 сарын 21

энэ угаасаа тахианы өндөг шиг тархитай, аймаар шуналтай хүн ш дээ

2  |  0
Vvl(172.69.252.136) 2021 оны 09 сарын 21

Муу улс төрийн ***,чамаар Монгол дутахгүй.

1  |  0
зочин(64.119.26.109) 2021 оны 09 сарын 21

гудамжны тэмцэгчн үнэн төрх

1  |  0
zochin(172.69.252.142) 2021 оны 09 сарын 21

iim soliotoy nokhod mongold olon boljee. pizdanuud

1  |  0
(192.82.69.99) 2021 оны 09 сарын 21

1  |  1
зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 21

Батзанданд Австралид солиорч төвчигнөх орон зай олдохгүй байгаа биз.Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг,монголдоо бол овоо хөөрхөн галзуурна шүү дээ.Хэд хэдэн улсын эз судласан гэнэ.ирээд юу ярьж хөгжүүлэх юм бол доо.Нөгөө 4 нь гараад өгсөн шүү.

2  |  0
(162.158.178.37) 2021 оны 09 сарын 21

Энэ ”харх”-ыг Элчин зөвлөхөөр томилсон тушаалд хэн гарын үсэг зурсан бэ? Элчин сайдын томилгоонд бол Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг. Батзанданг элчин зөвлөхөөр томилогдох үед ГХ-ны сайд хэн байсан билээ дээ, золиг гэж. Тэр нөхөр ингэж л өөрийгөө доромжлуулж, дээр нь бас Монгол улсын Дипломат албаны нэр хүндийг шавхайтай хутгаж байгаа юм даа.

2  |  0
зочин(172.68.254.158) 2021 оны 09 сарын 21

Батзандан их юм бодож очоод санасанд нь хүрэхгүй болохоор голж байна. ГХЯ-нд олон жил ажилласан мэргэжлийн хүн очих ёстой орон тоог энэ мэтийн намын банзалуудад өгөх ёсгүй юм шүү

2  |  0
Top