А.Отгонбаатар 250 сая төгрөгийн байртай

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд УИХ-ын 18,28 дугаарт тойрогт болно. Нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсэн. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) АТГ-аас танилцууллаа.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар эгэл ард түмний төлөөлөл гэдгээр өөрийгөө тодорхойлох дуртай.

Саяхан л монгол гэрээс лайв хийж, гудамжинд тэмцэж явсан түүний ХОМ-ийг харахад чинээлэг нэгэн бололтой.

Тэрбээр жилийн 115 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд 114 сая төгрөгийн орлоготой аж.

Нийтдээ 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, Toyota, Crown, Lexus-570, 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай, 75 сая төгрөгийн зээлтэй ба "Сэргэлт" компанийн 90 хувийг эзэмшдэг байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох үед А.Отгонбаатар хамгийн түрүүнд талбай дээр тайван жагсаал хийж, лайв хийж байв. Энэ үед залуус үзэл санаагаа илэрхийлэн, цуглаж, Засгийн газар огцрох хүртэл өндөр авч байв.

Тухайн үед А.Отгонбаатар нь Үнэн ба зөв намын дарга мөртлөө АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх байсан нь илчлэгдэж байсан билээ. Харин нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг бөгс долоогч гэж доромжилсон тул мангасдуулаад амжсан. Тэд УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуульд өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж (172.69.252.140) 2021 оны 09 сарын 21

энэ муу баасыг хэн ч сонгохгүй. хэрүүлийн бузар болсон амьтан шүү дээ. бузар бузар бузар новш зайлаачээ.

0  |  0
Зочин(192.82.76.32) 2021 оны 09 сарын 20

Баялаг бүтээдэггүй. Талбай дээр орилж улс төрийн жүжиг хийдэг хүн \n5-6 сар өдрийн 10 цаг талбай дээр гандаж ард түмний хоол хүнс бэлддэг тариаланчдаас илүү хөрөнгөжиж байгаа нь энэ нийгмийн эмгнэл. Эгэл ардын доромжлол шүү.\nБас тэгээд болоогүй ард түмний төлөөх тэмцэл гэнэ.

1  |  0
ийм л байна(172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

өнчин ишиг ч байхгүй, лайв хийж нэгж гуйж байсан нөхдүүд нэг иймэрхүү

1  |  0
Top