Том нь зугтаж, жижиг нь ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?! 

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн /2021.09.22/ Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр шатахууны хомсдол үүсэхэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгджээ.

Өөрөөр хэлбэл, салбарын сайд Г.Ёндонд өнөөгийн нөхцөл байдал бий болоход аль шатандаа алдаа гаргасан эсэхийг тогтоож, тэрхүү албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан байна.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Одоогоор яам дээрээ асуудлыг ярилцаж, хэн хэн хариуцлага алдсан, хэнд хариуцлага тооцохоо тодорхой болгоно. Хариуцлага тооцно" гэж ярьсан юм.

Үнэн хэрэгтээ хариуцлага алдсан гол эзэд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар байтал тэдэнд хариуцлага тооцохыг оронд тэднийг хариуцлага алдсан дарга нарт хариуцлага тооцохыг даалгажээ.

Олон нийтийн зүгээс шатахууны нөөц бүрдүүлээгүй, хомсдол үүсэхээс сэргийлж чадаагүй, ажлаа цалгардуулсан гэх үндэслэлээр салбарын сайд Г.Ёндон, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Ямартай ч Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан нөхдөд хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой эзэд нь суудалдаа үлдэж, тэдний өмнөөс хурган дарга нар нь хариуцлага үүрэх нь бололтой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үүрэгжав(172.69.252.140) 2021 оны 09 сарын 22

тэр хоёр дээр эрдэнэбаяр гэдэг гэзэг ороогч байна.хамгийн түрүүнд сандалаа тавьж өгөх ёстой хүн.

1  |  0
ts(202.9.40.90) 2021 оны 09 сарын 22

hariutslaga aldsan l bol tom jijig jalgaa j8u

1  |  0
зочин(172.68.254.40) 2021 оны 09 сарын 22

Яг зөв хариуцлагыг дээрээс нь тухайлбал салбарын сайдаас л эхлэхгүйгээр жарайхай нарт арга хэмжээ аваад өөрсдийгөө хайцайлаад энэ хариуцлага сайжрахгүй шүү Оюун-Эрдэнэ ээ

1  |  1
Top