Хоёр АН нэгдэж буйгаа зарлан, эрх баригчдад ШААРДЛАГА өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

АН-ын удирдлагууд өнөөдөр /2021.09.23/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН эв нэгдлийг эрхэмлэж, нэгдэж нягтарсан, эрх баригчдаас хариуцлага нэхэж ажиллана гэдгийг тодотгов. Мөн эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа ба шаардлагын хариуг өгөхгүй бол "Одоо боллоо" хэмээх Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулахаар болсноо илэрхийллээ. АН-ын даргатай холбоотой асуудлаар хоорондоо ярилцаад, хэл амаа олно. Бид эвлэлдэн нэгдэж, ард түмний өмнөөс хариуцлага нэхэхгүй бол Ерөнхий сайд, Засгийн газар нь чадваргүй байна хэмээн Д.Ганбат шүүмжлэв. 

Тэрбээр "УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлаж, өнөөгийн үүссэн асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Өдөрт хэдэн авраар хүн үхэж, улс орон шатахууны хомстолд орлоо. УИХ-ын сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж хуралдсангүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээ. 

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс хойш халдвар тархах нөхцөл бий болсон. МАН-ын 100 жилийн ойн баяраар халдвар тархаж, одон медаль тараах, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх шаардлагыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид хүргүүлж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-КОВИД-ын хууль нэрээр төсөв санхүү бүх эрх мэдлийг Засгийн газарт өгөөд хоёр жил болж байна. Улс орон гэж байдаг бол маргааш, нөгөөдөр, ирээдүйн тухай төлөвлөж улс орноо удирддаг баймаар. Гэтэл эрх баригчид зөвхөн өнөөдрөөр улс орноо удирдаж байна. Өнөөдөр яаж ашиг хонжоо олох вэ, хэнийг албан тушаалд томилох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. АН жагсахад бэлэн байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдөр эрх баригчид улс орныг дордуулж дуусч байна. "Одоо боллоо" уриатайгаар аравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд цуглаж, эрх баригчдад мэдрүүлэх шаардлагатай байна. 

АН-ын гишүүн М.Тулгат:

-Цар тахал бол дэлхий нийтэд тохиолдож байна. Зарим улс орнууд эдийн засгаараа дэнчин тавьж, эрүүл мэндээ хамгаалж байна. Зарим нь эрүүл мэндээ дэнчин тавьж, эдийн засгаа хамгаалж байна. Гэтэл манайх аль ч тал дээр бодлого алга. Өнөөдөр 1100 хүний амь насыг алдлаа. Эдийн засгаа сэргээх зорилгоор 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл үр дүн гарахгүй байгаад зогсохгүй шатахууны хомсдолд орж, хил нь хаалттай, ачаа бараа нь хил дээр овоорч байна. "Одоо боллоо" АН сөрөг хүчний хувьд уриалж явна. 

АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр: 

-Цар тахлын өмнө иргэд нь сөхөрч байхад Засгийн газар нь салют буудуулаад баярлаад сууж болохгүй. Засгийн газарт давхан дээлтэй сайд битгий хэл шинэ жилийн мод шиг давхар давхар албан тушаалаар өөрийгөө чимсэн сайд олон болсон. Иймд бид Засгийн газарт цохилт өгнө. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.57) 2021 оны 09 сарын 24

АН МОНГОЛ УЛСАД АСАР ИХ ХОХИРОЛТОЙ, АЛДААТАЙ БУРУУ ХИЙСЭН ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БУЦААЖ ТАТЪЯ ГЭЖ РИО ТИНТОГИЙН ӨМНӨ ОЧИЖ ЖАГСАЦГАА!!!

1  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 09 сарын 24

Байнга ард түмний эрх ашгийн эсрэг,сонгосон төр засгийн нь эсрэг ажилладаг АН тараачээ

1  |  0
Shine ue(172.69.252.136) 2021 оны 09 сарын 23

Хуцалгүй зайлаа АНуусын хулгайчууд

0  |  0
шшш(150.129.143.117) 2021 оны 09 сарын 23

шшш

0  |  0
Top