Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ардын авъяастан С.Пүрэвжаргал уран нугаралтын үзүулбэрээр аймгийн урлагийн наадмын нэг төрөлд тэргүүллээ.
Хөдөө орон нутагт төдийлэн хөгжөөгүй урлагийн энэ төрлөөр энэ бүсгүй бие дааж сургуулилаад ийм амжилтадхүрч байгаа аж. Аймаг үусч байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан ардын урлагийн ихнаадмыг үе шаттайгаар зохион байгуулж нийт сумдын пунд "Миний нутаг сайхан" уралдаан зохион байгуулж 10 мянга гаруй иргэдийг хамруулан гурван үе шаттай явуулсан нь соёл олон нийтийн томоохон арга хэмжээ болж иргэдийн авъяас, ур чадварыг нээн илрүүлэх хөгжүүлэх боломж бүрдүүлсэн юм.
Үүний нэгэн арга хэмжээ болох ардын урлагийн үзлэг Арвайхээрт болж уртын дууны төрөлд Н.Цэцэгсүрэн /Баруунбаян-Улаан /, ардын дуугаар Г.Ганзориг / Богд/, үндэсний хөгжимийн төрөлд Арвайхээрийн хамтлаг, бүжгээр Болор хамтлаг /Арвайхээр/, морин хуурын төрөлд Сант сумын хөгжимчид, хөөмийчдөөс Х.Оюунбаатар /Богд/ нар тэргүүлж аймгийнхаа ойн хүндэтгэлийн концертодуригджээ.Тэргүүн байрны ганцаарчилсан төрөлд тэргүүлэгсэд 50 мянган төгрөгөөр мялаалгасан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )