Зарим хэвлэл болон цахим орчинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг дараагийн Ерөнхий сайд болно гэх мэдээлэл түгсэн билээ. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд дээрх мэдээлэл, дуулианд тайлбар хийсэн байна.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд цахим орчинд намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц үйл ажиллагааг улстөрийн зорилгоор хийж, олон нийтийн сүлжээгээр тарааж буйд харамсаж байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын кабинет бол нэг хүний биш багийн төлөвлөгөө, багийн үйл ажиллагаа, багийн хэрэгжилт байдаг. Засгийн газрын алдаа, оноо, үүрэг хариуцлага бүхэн Засгийн газрын гишүүд бидний хамтдаа үүрэх үүрэг хариуцлага гэдгийг маш сайн ойлгож байна.
Миний хувьд Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэхийг зорьсон нь зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох юм. Надад хариуцсан салбартаа хийх ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл маш их байна. Бид 30 жил хангалттай улс төржлөө. Одоо сандал ширээний төлөөх өчүүхэн тэмцлээ хойш тавих цаг. Цар тахал, бензин шатахуун зэрэг цаг зуурын сорилт бэрхшээлийг бид улс төржилтөөр бус, харин эв нэгдэл, хамтын зүтгэлээр даван туулах болно. Та бүхнийгээ хүндэтгэсэн, Л.Энх-Амгалан" гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Боловсрол, Шинжлэх ухааны сайдын ажлыг нэр төртэй хашиж байгаа хүн. Ер нь сүүлийн 30-аад жилд тус салбарыг хариуцах буй хамгийн шилдэг сайд шүү. Олон түмний итгэлийг бүрэн дааж байгаа.
Энэ ЗГ ын мундаг сайд нарын нэг шүү, ерөнхий сайдыг ч хийж чадна шд
ENHAMGALAN HAAN
Өөрөө баахан тролуудаар PR хийлгэчихээд одоо араас нь гарч ингэж улс төр хийнэ гэдэг чинь бүгд тооцоотой шдэ.60 тэрбумыхнаас арай гэж салчихаад дээр нь бас MCS- ын ЗГ байгуулах уу хол очиж мөрөөд
Сайн л ажиллаж байгааш дэээээ.Энэ мэтчилэнгээр муулах хүмүүс зөндөө гарна. Боловсрол болон ШУ-ны салбарт өөрчлөлт маш чухал байгаа. Амжилт сайдаа!
Чи ерөнхий сайд битгий хэл боловсролын салбараа олигтойхон аваад явчихаж чадахгүй л байгаа шүү дээ.МҮИС,МУИС гээд 2 нэр яриад модон жорлон гээд аль зун хийчих ажлаар 2 дохь удаагаа,Ковид багасаад танхимаар хичээллэнэ гээд мэдээж юман дээр попроод байхаас ондоо хийсэн ажил байна уу