Чингэлтэй дүүрэг нь 17 мянга гаруй ахмад настантай бөгөөд 2021 оны 9 дүгээр 24-ний өдөр дүүргийн Ахмадын байгууллага нь 8 дугаар бага хурлаа зохион байгууллаа. Бага хуралд 1-19 дүгээр хорооны Ахмадын зөвлөлөөс 100 гаруй ахмадууд төлөөлөгчөөр сонгогдон оролцож Ахмадын хорооноос хийсэн ажлын тайланг сонсож хэлэлцээд “Бүрэн хангалттай” гэж дүгнээд Ахмадын хорооны дүрмийг шинэчлэн баталж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Дүүргийн Ахмадын хорооны даргаар ахмад настан П.Төвсанаа сонгогдож улмаар Удирдах зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )