Арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг товлон хуралдуулахаар болсон талаар АН-ын гишүүд өнөөдөр /2021.09.27/ мэдээлэл хийсэн.
Тус Их хурлаар цахим болон цаасаар сонгогдсон М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг намын даргад өрсөлдүүлж, ялсан нь тамгаа авах юм. Мөн намын дүрмийн шинэчлэлийн талаар ч хөндөнө гэдгийг хэвлэлийн хурлаар онцолж байв. Мөн Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Баатар цолоо АН-ын туганд зүүж өгөөд, намаа эвтэй, хүчтэй байхыг ерөөсөн билээ. Тэрбээр "Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарт хандан "Намдаа ирэх"-ийг уриалсан юм.
Ийнхүү АН-ын гишүүд эвлэлдэн нэгдэж байгаа бол Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дарга С.Эрдэнэ Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатарыг дэмжихээр ажиллаж буй аж.
Түүнтэй холбогдоход "Би Хэнтий аймагт ажиллахаар хуваарилагдсан. Одоо Хэнтийд байна" гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ фсда далд орвоо
Chinii taamag zuv hamaa
яана даа яана. с.эрдэнэ гэж ийм аймаар мулгуу тэнэг хүн юм байх даа юун хэнтийд дэвшигчээ дэмжих эрдэнээг харсан хэнтийнхэн дургүйцэж бүр уруудна яалтай вэ.эсвэл хүрэлсүхийн тушаалаар хоролоод явдаг юмуу