Европт байгалийн хийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг мянган куб метр нь 1050 ам.долларт хүрчээ.
Нидерландын ICE бирж дээр арваннэгдүгээр сарын фьючерс үнэ 1051.1 ам.долларт хүрсэн байна. Арилжааны оргил үед байгалийн хийн фьючерс үнэ 1057 ам.долларыг давж байв.
Нэг хоногийн өмнө ICE биржийн арилжаа эхлэх үед байгалийн хийн үнэ Европын түүхэнд анх удаа нэг мянган куб метр нь 1000 ам.долларыг давсан бол арилжааны төгсгөлд 950 ам.доллар болж, тогтворжсон байна.
Сэтгэгдэл ( 0 )