АН-ын "Одоо боллоо" жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр /2021.10.01/ болж байна. Уг жагсаал нь цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад эрх баригчид арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн утга илэрхийлэх зорилготой юм. Гэвч тэдний жагсаал цуглаан нь өөрөө цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх аюултай байдал үүсгэсэн тул УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс дараах тодруулгыг авлаа.
-АН-ынхан анх жагсаал хийнэ гэж мэдэгдэж байхдаа цар тахлын нөхцөл байдал, шатахууны хомсдолтой холбоотойгоор жагсана гэж байсан. Өнөөдөр шатахуун харьцангуй элбэг боллоо. Тэгэхээр жагсаалын гол зорилго юун дээр төвлөрч байна вэ?
-Хоёрхон үгээр хэлэх юм бол "Одоо боллоо". Цар тахлын хоёр жил, одоогийн эрх баригчид засаглаж байгаа 5 жилийн хугацаанд болж өнгөрсөн бүхэн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн хувьд алдаатай байна. Одоо энэ хүмүүстээ хариуцлага тооц, Засгийн газартаа хариуцлага тооц гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ шаардлагыг М.Тулгат дарга бид хоёр Ерөнхий сайдад өглөө.
-Ерөнхий сайдын зүгээс ямар байр суурийг илэрхийлсэн бэ?
-Үндсэн хуулиар олгосон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Иймд жагсаал, цуглаан хийх эрхийг боломж бололцоогоороо хангаж ажиллахыг үүрэгдсэн гэж байна. Хоёрдугаарт, АН-аас тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй хандаж, тодорхой хугацаанд хариулт өгнө гэсэн.
-Жагсаалын гол зорилго нь коронавирус тархлаа, ард түмэн хүнд байна гэдэг утгатай. Гэтэл жагсаал нь өөрөө олон хүнийг цуглуулах, халдвар тараах өндөр эрсдэлтэй арга хэмжээнд тооцогддог шүү дээ?
-Зохион байгуулж байгаа багийн зүгээс маск зүүж, хүн хоорондын зай барихыг уриалж байгаа. АН гудамжны нам биш учраас одоо гараад, тайван байдлаар жагсаалаа өндөрлүүлэхийг уриална.
-АН эвлэлдэн нэгдэхэд намын лидерүүд чухал үүрэгтэй. Тэр утгаараа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, М.Энхсайхан гэх мэт хүмүүсийг намдаа эргэн ирэхийг уриалсан. Тэд ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?
-Одоогоор илэрхийлээгүй байна. Эв нэгдлийн төлөө, намын ялалтын төлөө ирэх нь гарцаагүй гэж бодож байна.
-Та С.Эрдэнэтэй уулзсан уу?
-Бид шууд уулзаагүй байгаа.
Сэтгэгдэл ( 16 )
Энэ эргуу женког дагаад далдганаад байсан,одоо АН ын хаалгаар битгий оруул
АН-ын нэр хүнд аль эрт шал дээр унаад ард түмнээс дүнгээ хэд хэд тавиулчихсан шүү.Одоо нэр дэвшүүлж байгаа хөгшин хулгайч тийрэнгүүдээ хар.Ийм байхад Эрдэнэ Тулгат мэтийг АН-тай нь орхиод өөр нам байгуулаач Цогтгэрэл ээ.
С.ЭРДЭНЭ МУНДАГ УЛС ТӨРЧ ШҮҮ ХАРИН ЦОГТГЭРЭЛ ДАЖГҮЙ САНАГДЛАА
hun tsus hols uugad sursan uhtel tsadagu bas dahial neg huni uzler eaprjignulad aldinma.saihan.
gemteld aluulsan ah egch omnos uzlere chmaaig alna budaj hutgalj alah bolnoo.huni uenrgui uhteel iim changaald yu huzadin.
chih duleerehe iim chnga uzlere parjignuald.chi hen be ehun alsna huure chi bolil doo odod henei tsus nojig uuh geel uzler parjignuulaad.
chih dulirsen de im chga uzlere.hohine chi olosj uhe hamagui pizdaka.uzlere untara.
oodgui zolbin jagasaal dalimdulaad emnelgin uzler euntara gesen oshogon abjigan baig biz.chi tgene dee oodgui huure.uzler parjignuulad. adilahn hutga shlagana shuu.chi hargis ehelsen.
gemtelin emelengin hoino ah min abart orosn uhlee shdee. muuhai chnga aprjignuald.ene yu bolsin bee bi yadin parjignaal.chi alah gebel imgej hergeui ain.
chi bid bodosn gej uu iim chnga muuhai parjignulad motor dugaraal.chi hun bodosn gejuu.chi bas adilahn iim hertsgi uznee .
gert mi reket higeel uzler eih chnga muuhai changa parjignuald.iim baij yu geed.chi yu geed derelheh geed.chi cham shige oodgui lagaana.
Tsogtgereliig demjij baigaa end yam bicheed baigaa setgetsiin emgegtei humuusiig tooh hereggui,
Больж үз та нар жагсахаар ковид айх уу та нар төр барьж бсан бол гэж бодохоос дотор жихүүцэж бна гэрээ( намаа) төвхнүүлж чадаагүй бж улсаа төвхнүүлж чадахуу ажлын садаа нараа чаддаг юм бол амаар биш ажил хийж өрсөлд ковид дэлхийг эзэлсэн бхад та гөлөгнүүд улилдаад засаг төртэй тэмцэж юуг ялах гээв дэлхийд тархсан ковидын бурууг монголын төрдчихэх гэж битгий солиороод бай
ЭХ ОРНОО РИО ТИНТОД ЗАРЖ, ДИЙЛДЭШГҮЙ ӨРӨНД ОРУУЛАН УЛСАА ДАМПУУРУУЛСАН АН ТӨР ЗАСГИЙГ ШҮҮМЖЛЭХ ЭРХТЭЙ ГЭЖ ҮҮ ????. …. ШҮҮМЖЛЭХИЙГ ХҮСЭЖ БГА БОЛ БУРУУ БОДЛОГО ЯВУУЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭЭН ЗӨВШӨӨРЧ, САЙХАНБИЛЭГЭЭ ШОРОНД ХИЙСНИЙ ДАРАА ЗАСГИЙГ ШҮҮМЖИЛЦГЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
чиний дарга гэж юу байхав дээ!!!??? дүрдээ бүү итгэ. чи бол хүний мөн чанар .ёс зүй мэдлэг чадвар юу ч байхгүй хүний хөрөнгөн дээр байгаа зүгээр л нэг хоног өнгөрөөсөн харх шүүдээ
Цогтгэрэл та шудрага царайлахаа болио ахдчилсан нам үамаглах үед Алтанхуягтайгаа нутгархан нийлж олон бондоос зээл нэрээр маш их мөнгө авсан тэр хуурай сүүний үйлдвэр чинь боссон уу өрөө төлсөн үү үйлдвэрийн оронд чанар муутай орон сууц боссон шүү дээ