ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаарай

2021 оны 10 сарын 03

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.10.3, Ням гараг
  • Билгийн тооллын: 27
  • Наран ургах шингэх: 06.54-18.28
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top