2021 оны Ласкерийн шагналын эздийг оны есдүгээр сарын 24-ний өдөр тодруулсан талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академиас мэдээллээ.
(Жич: Энэ оны Ласкерийн шагналын төрөл, хүртэгсдийн нэрс, шагнал хүртсэн бүтээлийн нэрсийг англи хэлээр дээр орчуулалгүй нийтлэв)
Энэ оны шагнагсадын дунд BioNTech RNA Pharmaceuticals компанийн дэд ерөнхийлөгч, доктор Каталин Карико, Пенсильванийн их сургуулийн Перелман анагаах ухааны сургуулийн вакцин судлалын профессор, доктор Дрю Вайсман нар багтжээ.
Эдгээр эрдэмтэдийн олон арван жилийн судалгаа, багийн хамтын ажиллагаа нь Moderna, BioNTech/Pfizer-ийн боловсруулсан COVID-19 вакциныг бий болгосон mRNA технологийг анхлан боловсруулж нэвтрүүлсэн юм байна.
Ласкерийн шагналыг 1945 оноос хойш анагаахын шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан эсвэл анагаах ухааны салбарт олон нийтэд дорвитой үйлчилгээ үзүүлсэн хүмүүст олгодог юм байна. Тэдгээрийг Альберт Ласкер ба түүний эхнэр Мэри Вудард Ласкер нар үүсгэн байгуулсан бөгөөд Ласкерийн сангаас удирддаг ажээ.
Ласкерийн шагнал хүртсэн хүмүүс дараа нь Нобелийн шагнал хүртэх нь элбэг. Тиймээс тус шагналыг "Америкийн Нобелийн шагнал" гэж нэрлэх нь ч бий. Үүссэн цагаасаа хойш Ласкерийн 86 шагналтан Нобелийн шагнал хүртсэн бөгөөд үүний 32 нь сүүлийн хорин жилийн хугацаанд хүртсэн байна.
Шагналыг анагаахын шинжлэх ухааны дөрвөн салбарт олгодог. Шагнал нь төрөл тус бүрт 250,000 доллар дагалддаг байна.
Сонирхуулахад уг шагналаар нэхэн шагнадаггүй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )