Гал алдсан ХОЁР ДАХЬ САЙД

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

-Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн өгсөн мэдээлэл бодит байдлаасаа зөрж, дайран дээр давс гэгчээр иргэдийн бухимдлыг төрүүлж байна-


Г.Занданшатар дарга нь УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээх үеэрээ Засгийн газарт Г.Ёндон шиг "гал алдсан" сайд дахиж байх ёсгүй гэдгийг сануулж, хариуцлага нэхэж ажиллахаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл дараагийн "гал алдсан" сайдаар Н.Тавинбэх нэрлэгдэж байна. Учир нь, гэр хорооллын айл өрхүүд шахмал түлшний хомсдолд орж, гал алдахгүйн тулд хэдэн цагаар ч хамаагүй шахмал түлш борлуулах цэг дээр дугаарлаж, урт дараалал үүсгээд байгаа юм.

Гэтэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр /2021.10.04/ мэдээлэл хийх үеэрээ шахмал түлшний хомсдол үүсээгүй, иргэд их хэмжээгээр нөөцөлж зохиомол хомсдол бий болгож байна гэх утгатай тайлбарыг өглөө.

Тэрбээр "Шахмал түлшний хэрэглээг хязгаарлааагүй. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш өгдөг хэвээрээ. Үнэхээр хүрэлцэхгүй, асуудал байвал өрхөд олгох түлшний тоог нэмэх боломжтой" гэв. Түүнчлэн "Иргэд шахмал түлшний үнийн хөнгөлөлт энэ онтой зэрэгцэн дуусна гэж ойлгоод нөөцөлж, хомсдол бий болгоод байх шиг байна" гэж ярилаа.

Хамгийн гол нь, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн өгсөн мэдээлэл бодит байдлаасаа зөрж, дайран дээр давс гэгчээр иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Өнгөрсөн сард шатахууны хомсдол бий болж, шатахуун түгээх газрууд иргэдэд хязгаартай олгож эхэлсэн. Ингэснээр шатахуун авах гэсэн жолооч нар шатахуун өгч байгаа газарт хэдэн цагаар дугаарлаж, урт дараалал үүсгэсэн байдаг. Үүнд Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгдсэн.

Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга нь хүртэл Засгийн газраас хариуцлага нэхэж ажиллахаа мэдэгдэж, Г.Ёндон шиг "гал алдсан" үйлдлийг ямар ч сайд гаргаж болохгүй гэдгийг анхааруулж, сануулсан билээ. Харамсалтай нь, гал алдсан хоёр дахь сайдаар Н.Тавинбэх тодорлоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.212.119.51) 2021 оны 10 сарын 05

Энэ нөхөр хувийн ажлаа хийж улсын ажлыг хийгээгүйгээс улс оронд хүнд байдал авчирсан.мөн түүний хувийн компани Эрдэнэт үйлдвэрээс мөнгө авч хотын дулааны шугам сүлжээг солих гэж зунжин халуун ус таслаад одоо эмнэлэг халуун усгүй өвчин дэлгэрч байна .Эрдэнэтээс мөнгө аваад ямарч төлөвлөгөө,бэлтгэл ажилгүй,машин тоног төхөөрөмжгүйгээр энд тэндгүй зам сэтэлж хаагаад,ногоон байгууламж сүйтгэж,явган хүний замыг эвдэж одоо хийсэн зүйлгүй өвөлтэй золгох нь.мөн Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж,ажилчдын ажлуулж байна.ингэж мөнгө угааж болохуу төрийн сайд нэртэй завшигч.бадамсүрэн захирал үүнд туслаж

0  |  0
Бат(202.9.46.56) 2021 оны 10 сарын 05

Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо цаашид ч үргэлжлэнэ төрд хяналт хэрэгтэй

0  |  1
зочин(202.21.100.210) 2021 оны 10 сарын 05

энэ баян нөхөрт ард түмний даарах гал алдах юуч биш, ард түний төлөө биш өөрийнхөө амбицийн төлөө ажиллаж байгаа болохоор юунд санаа зовохов дээ. Ёстой та нар хохь чинь гэж хэл байна\n

0  |  0
болиочээ (103.26.195.45) 2021 оны 10 сарын 05

Нэмж авах нь битгий хэл нормын түлшээ ч авч чадахгүй байна.Ажлаа мэдэхгүй мал чинь арьсаа дандаа хамгаална.Чадахгүй бол ядаж худлаа ярихаа болиоч

0  |  0
Top