Н.Алтанхуяг, Д.Адьшаа, Ц.Туваан нар ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг ЗУРААГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Сөрөг хүчний үүрэг ч гэж бий, хариуцлага ч гэж бий. Гэтэл АН-ынхан нэг л сул дорой, тамгатай тамгагүй хэмээн хуваагдаад чамгүй хугацааг өнгөрөөжээ.

Хэдий ийм боловч сөрөг хүчний хувьд цар тахал, өөр бусад асуудал дээр хайнга хандсан хэмээн Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн хавар гарын үсэг цуглуулж эхэлж буйгаа зарласан. Гэтэл өнөөгийн байдлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Адьшаа, Ц.Туваан нар гарын үсэг зураагүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

Энэ засагт огцрох шалтгаан олон байгаа ч эх баригчид тогтвортой байдлыг хүсэж байгаа нь дамжиггүй. Хамгийн гол нь чухам яагаад энэ гурван эрхэм Засгийн газрыг огцруулах аянд нэгдээгүй вэ гэдэг нь асуудал дагуулж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд унаж босож, засаг тэргүүлж байсан хүн ямар нэгэн шалтгаан байж болох юм. Харин өчүүхэн Ц.Туваан, Д.Адьшаа нар ямар учраас татгалзав гэдэг нь олны анхааралд байна. 

УИХ дахь АН-ын бүлгээс Зас­гийн газрыг огцруулах асуудлыг орхиогүй байгаагаа нотолж саяхан хэвлэлийн хурал хийж байв. Тэр хэвлэлийн хурлын үеэр “Манай бүлэг нэгдүгээрт, Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцлээ.
Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцсан. Нийслэлийн эрх зүйн асуудалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Улаанбаатар хотыг зоригтой өөрчлөхгүй бол түгжрэл хэцүүдэж байгааг ярилцаад, дээрх хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзэв. Нөгөө асуудал бол өнөөдөр өдөртөө 2000 гаруй хүн халдвар авч, нийтдээ 1000 гаруй хүн нас барж, олон мянган хүн халдвар авчээ. Монгол Улсад хүний амь нас үнэхээр үнэ цэнгүй болчихжээ. Юмны үнэ тэнгэрт хандсанаар иргэд “Тэнгэр хол, газар хатуу” нөхцөлд амьдарч байна. МАН цар тахлын хуулийг хүч түрэн баталлаа. Энэ зүйлтэй АН-ын бүлэг санал нийлэхгүй.

Засгийн газар цаг үетэйгээ нийцсэн шийдвэр гаргаж чадахгүй байна. Тухайлбал, Үндсэн хуульд заасан иргэний эрүүл мэнд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг зөрчлөө. 35 настай иргэн эмнэлгийн гадаа очоод, тусламж авч чадалгүй нас барсан тохиолдол гарлаа. Дараа нь иргэдийг буруутгадаг байж болохгүй. Өөрөө архичин байсан мэтээр ярьж болохгүй.

АН-ын бүлгийн гишүүд ярилцаад, энэ Засгийн газарт хариуцлага тооцохоор гарын үсэг цуглуулж эхэллээ. Энэ долоо хоногт Намрын чуулган эхэлж байна. Гэтэл ард түмний амьдрал ямар хэцүү байна. Эргэж буцсан шийдвэрээс болж хэн ч хариуцлага үүрсэнгүй. Хариуцлага тооцохдоо 30 хоногийн дараа тооцно гэж байна. Ийм байж болохгүй” хэмээж байсан билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ман тар(103.111.68.3) 2021 оны 10 сарын 08

Засгийн газрыг биш хамаг бузар улайн уурхай болсон УИХ-ыг тараах талаар асуудал тавиач

0  |  2
Зочин(66.181.161.95) 2021 оны 10 сарын 07

Женко ер сайдын зөвлөх болсон юм чинь зуруулахгүй л дээ

0  |  0
Хошин шог (70.93.178.224) 2021 оны 10 сарын 08

Шог гарааны үзэгдэл тоглогчидминь ээ больж үзтээн өөрсдийгээ эхлээд цэгцэл

4  |  0
Top