АН-ын бүлэг: Засгийн газар хариуцлага хүлээх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын удирдлагууд хамтран сүүлийн өдрүүдэд болж байгаа хүний эрх зөрчсөн үйлдлийн талаар байр сууриа илэрхийллээ. Жирийн иргэд, хүний үндсэн эрх болох хувь хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх аргагүй боллоо. Эрх баригчид иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг албаар бий болгож байна. Тэд ардчилсан нийгмийг засаглах чадамжгүйгээ нотоллоо. Түүхий эдийн супер цикл эхэлсэн, иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашиглаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлж, тэмцсээр байх болно гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат онцлон хэлэв. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, 1994 батлагдсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль өнөө цагт зохицохгүй болсон. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл боловсруулж өргөн барихаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (66.181.161.100) 2021 оны 10 сарын 07

Битгий хуцаа. Ануусын хулгайчууд монголыг сүйтгэсэн нь үнэн

0  |  0
Зочин(66.181.178.231) 2021 оны 10 сарын 07

Жагсаж цуглахаас өөрийг үл мэдэх усан тэнэгүүд !

1  |  0
Top