-Засгийн газрын зүгээс Эдийн засгийг эрчимжүүлэх хууль оруулж ирэхээр ярьж байсан ч чимээгүй болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Нөхцөл байдал хүндрээд ирэхээр хууль руу л чихээд байна. Тэр сайд нарт, өөрсдөд нь асуудал байна уу гэдгийг огт бодохгүй байна. Нэг бол болохгүй байна гэж өөрчлөөд л, эсвэл шинээр хууль гаргана гэж яриад л. Тийм яриа байсан, гэхдээ тийм зүйл болохгүй байх гэж бодож байна. Ковидын хууль бол Үндсэн хууль зөрчсөн хууль. Хүний эрхийг хязгаарлах, ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхийг зөвхөн онцгой байдлыг УИХ-аас зарласан тохиолдолд, эсвэл дайны нөхцөлд л Ковидын хууль шиг хууль гарах ёстой юм. Олон улсын байгууллагаас хүртэл энэхүү хуулийг яаралтай цуцлахыг хүссэн байна билээ. Учир нь, томилгоо хүртэл хууль бус болчихоод байна. Асуудал хуульдаа биш. Зүгээр попрохгүйгээр ажлаа л хий, сайн ажилла. Сайд нарыг харж байхад цахимаар өөрсдийгөө магтаад байна.. Ганц сайд гээд л. Ганц сайд гэдэг чинь бусад сайдаа муулж байна л гэсэн үг биз дээ. Танхим дотроо ийм байхад яаж ард түмэн чинь Засгийн газарт итгэх юм. Засгийн газар попрохгүй ажлаа л хий. Битгий фэйсбүүкээр ажлаа хийгээд бай л гэж хэлэх байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
10%-ийн Даваасүрэн чиний улс төрийн карьер дууссан. Олон юм ярилгүй улс төрөөс зайлж үз. Чиний шантааж хийж албан тушаал авдаг үе аль хэдийн өнгөрсөн. Чиний ноолуурын наймааны булхайг дэлгэж чадна шүү.
Энэ бас сайд болчих санаатай өөрийнхөө муухай аргаа хийж одоо энэ арга чинь явахгүй болсон.Өөрийнхөө төлөө попордог үе одоо байхгүй дургүй чинь хүрээд байгаа намаасаа гараад явахгүй юу тэгдэг биздээ чи.Намын буянаар их хуралд гарсан даа баярлаад сууж бай .Энэ залуучууд ажлаа хийг эх орны ирээдүйд хэрэгтэй.
Ene buzar novsh odoo bolnoo.