УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Тухайлбал, Ардчилсан намаас 18 тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг илгээсэн бол 28 дугаар тойрог болох Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн. Б.Гарамгайбаатар өөрийн төрсөн нутагтаа л яваа байх.
Э.Бат-Үүл харин Сонгинохайрхан дүүрэгт лада машинтай тоос татуулан давхиж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын хооронд ийм нэгэн яриа өрнөсөн байх юм.
Өөрийнх нь “эзэмшлийн” АН-аас Үүл баатар нэр дэвшиж байгаа тул С.Эрдэнэ мэдээж дэмжихээр болж. Харин Үүл баатар С.Эрдэнээс “Миний сонгуулийн сурталчилгаанд чи битгий оролц. Чамд дургүй хүмүүс манай тойрогт маш их байна. Ил гаралгүй цаанаа л чимээгүй байж бай. Чи л ил гараад явчихбал эвгүйтэх нь. Гарах боломж байна шүү” хэмээжээ. С.Эрдэнэ энэ үгэнд эгдүүцсэн ч эрийн шийр заагаад нам нуугдсаар байгаа гэдгийг намынх нь гишүүд ярьж явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
эрдэнээгээ нуусан ч эрдэнийн батүүл гарахгүй л дээ