Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг Хөвчийн нуруугаар нутагладаг Муж хэмээх айл байжээ. Тэднийх 22 хүүхэдтэй гэнэ. Хамгийн сонирхолтой нь тэдгээр 22 хүүхэд нь цөмөөрөө охид байсан аж. Одоо тэдний үр сад Бугат сум болон зэргэлдээх сумдад аж төрцгөөдөг ажээ. Магадгүй хүүхдүүдийнхээ тоогоор байг гэхэд Монголдоо хамгийн олон охинтой айл Мужийнх байсан ч байж болох юм.
Одоо цөөхөн хүүхэд төрүүлсэн эхэд нэгдүгээр зэргийн одон өгдөг болсон. Тэгвэл энэ цагийн айл байсан сан бол хоёр, нэгдүгээр зэргийн одон өгөөд ч багадах байсан буй за. Дор хаяж л “бөөнддөг” Алтан гадас одонг энгэрт нь зүүгээд өгчихөд буруудахгүй л байсан болов уу гэж бодогдоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )