УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.10.10/ 07:00-22:00 цагийн хооронд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймагт МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, ИЗНН-аас А.Бархүү, ШИНЭН-аас Д.Баатаржав, АТОЗН-аас Д.Чулаанбат нараас гадна бие дааж М.Чингисхаан нэр дэвшсэн бол Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, "Зөв хүн Электорат" эвслээс Б.Найдалаа, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ИЗНН-аас Ш.Гантулга, Дэлхийн монголчуудын намаас Л.Цог, ШИНЭН-аас Ц.Гантулга, бие дааж Х.Бат-Ялалт нар өрсөлдөв.
Гэхдээ тэдний хэн нь ч ялалт байгуулж, сонгогдож чадсангүй. Учир нь, хоёр тойрогт ирц хүрээгүй юм. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн ирц ердөө 34.58 хувьтай байсан бол Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн ирц 39.42 хувьтай байлаа.
Гэсэн ч Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсан. Урьдчилсан дүнгээр Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат нэгт жагсаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар "ялалт" байгуулж байна.
Тэгвэл сонгогчдын ирц хүрээгүй тохиолдолд хуульд зааснаар долоо хоногийн дотор нэмэлт санал хураалтыг зохион байгуулах юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2 дахь хэсэгт "Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна" гэж заасан байдаг.
Сэтгэгдэл ( 10 )
энэ ардчилсан нам ардчилаа аврая гэж солиорч байхаар намаа авраач
СХД-т дандаа сонголтгуй сонгууль болно, дээр нь СХД-ийнхэнч нэг их хэрэгтэй юм шиг далдганаж очоод дандаа хамгийн ул бутэх сонголт хийнэ, худалдагдаж архи, тамхиханы менгенеес саналаа арилжина, бутэхгуй ээ
Батшугар гэж юу ч хийж чадахгүй юмыг олон хүн дугуйлждээ харамсалтай схд нд нэгч удаа хүншиг хүн гардаггүй
АН ын нэр зүүсэн нөхөдүүд нь хулгай хийж хил давж зугтаад байхаар хэн сонгохов дээ...
АН авилгалд идэгдсэн болохоор жирийн ард иргэд дэмжихээ больсон. Элбэгдорж, Бат-Үүл, БАярцогт, Сайханбилэг хэн ч байсан сонгохгүй. АН-ыг сонгоод ард түмэн ядуурсан.
Нехен сонгууль нэрээр баахан дэмий зардал гаргаж, тесвийн менге идэцгээж байна даа, угтаа бол УИХ 76-уулаа байх, 74-уулээ байх нь ямар ч ялгаа, ач холбогдолгуй юм ш дээ, илуу 2 хоолны савны хэрэг юу байх билээ
наад нөхөн сонгуулиа одоо болио, иргэд тэдний хэнийг ч хүсэхгүй бна шүү дээ
Hendch hergui psdanuudiig hen songoh ym
tegeed 50
СОНИН ЮМАА. МОНГОЛЧУУД ГЭЖ НЭЭРЭЭ ЭНЭ ГУЙЛГАЧИН АМЬДРАЛДАА УГААСАА ХАЙРТАЙ ЮМ БНА. ЭСВЭЛ СОНГУУЛЬ ГЭЖ ЛУЙВАР БОЛСММУУ. МАН-ААСАА САЛАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ . ХОХЬ НЬ ТҮЙ МАЙ