Д.Гантулга: Сонгинохайрханд төрийн бүтэц НЭГ НАМЫН ТӨЛӨӨ ажиллалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр /2021.10.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд тус намаас нэр дэвшигч Б.Найдалаагийн сонгуулийн штабыг ахалж ажилласан Д.Гантулга "Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Дөнгөж 39.6 хувь нь саналаа өглөө. МАН-ын 100, 100-н машин иргэдийн саналыг тэмдэглэж аваад, санал авах байранд оруулж байна. Үүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэж нэрлэх үү. Сонгинохайрхан дүүрэгт Монгол төрийн бүтэц нэг намын төлөө ажиллалаа. Эрх барьж байгаа намын төлөө ажиллалаа. Хууль бус үйлдэл гарч, цагдаа дуудахад арга хэмжээ авах биш зөвхөн гал унтраах чиглэлээр ажиллалаа шүү дээ" хэмээн ярив.

Түүнчлэн ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ялахын төлөө улайрдаг, ялах системээ өөрсдөдөө тохируулдаг тогтолцоог халах цаг нь болсон байна" гэдгийг тодотголоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2021 оны 10 сарын 11

hun namiin hoshnoguud

0  |  0
zochin(66.181.187.9) 2021 оны 10 сарын 11

ard olny dund yamarch ner khund baykhguy bayj songuuli bolgony daraa toti shig ulig bolson yumaa l dawtakh yum , orkuud \n

0  |  0
Top