Монголын улс төрийн ХОЁР ДАХЬ хүчнээр "ХҮН" тодорлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуультай холбогдуулан өнөөдөр /2021.10.11/ ХҮН-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "АН-ынхаан өнөөдөр ардчилалаа хамгаалахын тулд та нар нам шиг, улс төрийн хүчин шиг байгаач ээ. ХҮН та нарын саналыг хуваагаагүй ээ. Би хоёр зүйл дээр баримттай хэлье. Тухайлбал, өчигдрийн сонгууль дээр МАН үнэмлэхүй ялсан ч гэлээ хоёрдугаар байранд Б.Найдалаа болох ХҮН-ын төлөөлөл орж байна. Гуравдугаар байранд Э.Бат-Үүл баатар орлоо. Орохдоо энэ удаад хоёр намаа нэгтгэж байгаад нэг үндсэн цул АН-аараа орлоо. Орсон ч ХҮН-ын дараа орлоо шүү. Үүгээрээ онгирч байгаа юм биш. Үүнийг ойлгоосой, энэ бол бодитой баримт.

Өмнөх сонгуулийг ярья. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд нийт даяараа саналаа өгч, оролцсон. Энд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 20 гаруй хувийг авсан. АН-аас нэр дэвшсэн хүн зургаахан хувийг авсан. Энэ үед ч гэсэн ХҮН-ыг АН-ын саналыг хуваасан гэж ярьсан. Тийм биш ээ, энэ бол иргэдийн сонголт шүү. Тиймээс АН-ынхан өөрсдөдөө дүгнэлтээ хийх хэрэгтэй" гэв.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.14.36.6) 2021 оны 10 сарын 12

СОЛИОТОЙ НӨХДҮҮД ВЭ\n

0  |  0
Зочин(43.242.243.101) 2021 оны 10 сарын 11

АН ч арилсан АН-ус нам болсонг ард олон мэдэгдлээ

0  |  0
Top