УИХ-ын 18, 28-р тойргийн САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГ гар аргаар давхар тоолно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өчигдөр /2021.10.10/ болж өнгөрлөө.

Энэ удаагийн нөхөн сонгуулийн саналыг автомат систем буюу хар машинаар тоолсон. Түүнчлэн гар аргаар давхар тоолж, баталгаажуулж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн билээ. Гэвч хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо ажиллаж, сонгогчдын саналыг авсан ч 131 хэсгийн хороонд нь ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулахаар болоод байна.

Нэмэлт санал хураалтыг энэ долоо хоногийн бямба гарагт буюу 2021 оны аравдугаар сарын 16-ний өдөр зохион байгуулахаар тогтоод байгаа юм.

Харин урьдчилсан дүнгээр буюу нийт 148 хэсгийн хорооны 17 хэсгийн хорооны дүнгээр Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар нар тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top