УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Үүний дараа ирэх оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах ёстой байсан ч хойшлогджээ. Ингээд 16:00 цагт дахин хуралдаж, төсвийн танилцуулгыг сонсож байна.
Бүлгийн үйл ажиллагаа гадна талдаа хэвийн үргэлжилж байгаа мэт боловч дотооддоо нэлээд зөрчилдсөн сурагтай. Бүлгийн үдээс өмнөх хурлын дараа АН-ын гишүүд нэгнийхээ өрөөнд цуглаж, бүлгийн дарга Д.Ганбатыг шүүмжилжээ. Мөн УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар хангалтгүй санал авсныг шүүмжлээд, бүлгийн үйл ажиллагааг сайжруулж, намын нэр хүндийг сэргээх шаардлагатай байгаа талаар санал солилцсон байна.
Д.Ганбат гишүүний хувьд ам нээх болгондоо ангийн нөхдөөсөө шүүмжлэл амсдаг. Судалгаагүй, буруу зүйл ярилаа гэсэн шүүмжлэлд өртдөг түүнийг бүлгийн гишүүд нь солихоор зэхэж байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
Ийм балай данх бидон Ганбаттай үед АН сөнөсөнтэй ижил.
Хонгорынхон бятаан аа эртхэн татаа та нарыг улам хөөднө шүү энэ нөхөр
eniig bur gishuunees ny erguulen tataachee yamarch chadvargyi uum xog oor