Х.Булгантуяа Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар "АЛГА" болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан гэгдэж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарыг хэвлэлүүд Төрийн ордноор "эрэн сурвалжлав". Тэдний санаачлсан хуулийн төсөл нэлээд шүүмжлэл дагуулсан тул УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин нар мэдэгдэл хийж, оролцоогүй байхад нэр бичсэн хэмээн шүүмжлэв. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Х.Ганхуяг нар бүлгийн хуралдаа ч суугаагүй бол Д.Өнөрболор, П.Анужин нар ирцээ бүртгүүлсэн ч хурлын дундаас гараад явсан аж. Ийнхүү сураггүй болсон дөрвөн гишүүн санаачилсан, санаачлаагүй гэдэг будилаантай асуудлаа цэвэрлэх гэж нэлээд "бачимдаж" байгаа сурагтай. 

Сануулахад, УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, дэмжив. Уг нэмэлт өөрчлөлтөд гуравхан зүйл заалтыг өөрчлөх тухай тусгасан билээ. Гэхдээ энэ гурван заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх маш ноцтой асуудлыг тусгасан талаар нэлээд шүүмжлэл өрнөж байна.

Чуулганы хуралдаанаар 28 гишүүн дэмжиж, 26 гишүүн эсэргүүцсэн юм. Ингэснээр уг хуулийн төслийг цааш хэлэлцэхээр болсон ч санаачлагч болох П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл санаачлах ажилд оролцоогүй гэдгээ цахим хаягаараа илэрхийлж, хуулийн төслийг буцаан татна гэдгээ мэдэгдсэн билээ. 

Уг хуулийн төсөлд тусгаснаар: Монгол Улсад 50 мянга ба түүнээс дээш ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэн түүний гэр бүл Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох аж. Өөрөөр хэлбэл 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гадны иргэн гэр бүлийн хамтаар чөлөөтэй зорчиж болох нь. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Battulga(66.181.161.110) 2021 оны 10 сарын 12

Elbegdorj AN nii eh ornoosoo urvah yal tsaaziin yliig ugui hiisnii er ni bol hunii erh erh chuluu gedeg neriin dor sahilga hariutslaga yos zui hun chanar eh oronch uzel mongol judagaa ugui hiisnii gai deer ni mungutei l bol yu durtaigaa hiigeed shuuhees yal avdaggui hahuulaar gardgiin tod jishee huuli jurmandaa mash todorhoi uurchlult hiih tsag tulsan bna shuuhiin yal ni teden tugurguur torgoh teden jil turd ajiluulahgui eshul teden jil horih gesen balai zaalttai noydod torguuli ni taaraad jiriin irgend horih torgoh eruu shuult bugdeeree irdeg bolson shuudee

0  |  0
Үхэж далд орцгоо(202.9.46.248) 2021 оны 10 сарын 12

Ичсэндээ үхцэн юм бгаа биз. Тэр нь дээр. Амиа хорлосон ч багадна. Хүүрнүүд минь моншолоос зайлаарай бузарууд. Ганхуягаа чи үхвэл таарна.

2  |  0
Зочин(64.119.24.37) 2021 оны 10 сарын 12

Жижиг дунд үйлдвэрийнхэн банкнаас зээл авахад барьцаа хүүгий нь барахгүй хөрөнгө оруулагчтай хамтарч 50:50 оруулсан хөрөнгөөрөө үйлдвэрлэл явуулахад зах зээл олдох нь нэмэгдэж өргөжиж ажиллах хүч нэмэгдвэл монгол хүн.л ажиллах болно.

1  |  0
ИРГЭН(192.82.78.112) 2021 оны 10 сарын 12

Гарын үсгээ зурсан байгаа болохоор НЭГДСЭН НЭГ САНААТАЙ гэсэн үг шүү. Анужин, Өнөрболор гишүүдээ. Ямарваа зүйлд УХААЛАГ хандаж , БОДИТОЙ, хариуцлагатай байх нь УИХ-ын гишүүний ҮҮРЭГ биз дээ.

5  |  0
Zochin(64.119.26.78) 2021 оны 10 сарын 12

Хулгайч Ганхуяг энэ 3 хүүхнийг дээшээ хараад алцаагаад хэвтттэл нь онхолдуулждээ. Хүүхнүүдээ гэж

3  |  0
Top