Нүүрсний өсөлтөөс ашиг хүртээж чадаагүй хэр нь үнийн өсөлтөөр иргэдийг дарамталж байна гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан /2021.10.11/ үдээс хойш үргэлжиллээ. 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Сангийн сайд Б.Жавхлан холбогдох албаны хүмүүстэйгээ ирж гишүүдэд мэдээлэл өглөө. Ирэх оны улсын төсөв боловсруулахдаа “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт” гэсэн бодлого барьсан гэдгээ салбарын сайд онцлов. Мөн 36.7 сая тонн нүүрс экспорлож нийт 15.7 их наядын орлого олохоор төсөлд тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан ковидын хууль нэрийн дор төсвийн зарлага хяналтгүй болсон. Тиймээс энэ хуулийг дахин сунгах шаардлагагүй гэсэн бол О.Цогтгэрэл “Хүүхдийн мөнгө одоо авдаг өрхийн хэд нь хадгаламждаа шилжүүлдэг вэ. Заавал захиргааны журмаар биш зах зээлийн зарчмаар хуримтлуулдаг арга зам байж болох уу” гэдгийг Сангийн сайдаас тодруулав. Мөн хүүхдийн мөнгийг хадгаламж болгох нь инфляцид идэгдсэн, иргэддээ ээлгүй арга болох вий хэмээн сэрэмжлүүлж далд эдийн засагт ямар бодлого барьж ажилладгийг асуулаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал, гамшгийн үед ажилласан эмч нар томилолт авна гэж хуульд заасан хэрнээ хэрэгжээгүй. Хэрэгждэггүй хуулиудаа Их хуралд дахин оруулж засч явдаг эсэхийг лавлав. Н.Алтанхуяг “Төсвийн хөрөнгө оруулалтыг танах боломж олон бий. Тухайлбал, нэг аймагт ахмадын, хүүхдийн, залуучуудын гурван тусдаа ордон барьдаг. Үүнийг нэгтгэж баривал ядаж урсгал зардал хэмнэгдэнэ. Энэ мэт алдааг залруулахаас гадна зөв явсан ажлыг эвдмээргүй байна. Тогтворжуулалтын сан зөв байсныг эвдээд орсон мөнгийг нь шууд “иддэг” болчихлоо. Үүнтэй ижил Ирээдүйн өв сангийн хөрөнгийг буруу зарцуулж болохгүй. Төсөв олон эзэнтэй боллоо. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Салхитын мөнгөний орд бүгд төсвийн эзэн болсон” гэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, томоохон бүтээн байгуулалтгүй хэрнээ бараг 2 тэрбум ам.доллараар төсвөө нэмэгдүүлж орж ирж байгаа нь үргүй зардал их байгааг харуулаад байна. Улс хөгжиж, эдийн засаг томорч байгаа нь үнэн. Нүүрсний өсөлтөөс юу ч хүртсэнгүй. Тэгсэн хэрнээ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд иргэд дарлууллаа. Царцааж болох хөрөнгө оруулалтаас 570 тэрбум хэмнэх боломжтой байсан. Хүүхдийн мөнгийг хадгаламжид хийнэ гэж хий бичилт хийж явна. Энэ нь хэдхэн жилийн дараа монголыг хүүхдүүдийг хохироох ажил болно гэлээ. Б.Бейсен зарим хөрөнгө оруулалт оновчгүй, аль хэдийн хэрэгжүүлээд дууссан төсөл дээр дахин хөрөнгө тавьсан байгаа жишээ дурдав. Харин Бүлгийн дарга Д.Ганбат түүхий эдээс олох орлогоо хэрхэн тооцоолсныг тодруулж, ирээдүйгээ харсан төсвийн бодлого барих цаг болсныг санууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol Zara(197.210.85.221) 2021 оны 10 сарын 11

Нэгдүгээрт, би монгол иргэн Чун Занг байна, бизнесээ дэмжихийн тулд надад 85,000 долларын covid19 тусламжийн санг үнэгүй олгосон ectbank сангийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.\nХэрэв тахал таны бизнест нөлөөлсөн бол тэдэнтэй холбоо барина уу\nSupport@ectbanks.com ectban.ks@outlook.com хаягаар\nwww.ectbanks.com Амжилт хүсье

0  |  0
Mongol Zara(197.210.85.221) 2021 оны 10 сарын 11

Нэгдүгээрт, би монгол иргэн Чун Занг байна, бизнесээ дэмжихийн тулд надад 85,000 долларын covid19 тусламжийн санг үнэгүй олгосон ectbank сангийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.\nХэрэв тахал таны бизнест нөлөөлсөн бол тэдэнтэй холбоо барина уу\nSupport@ectbanks.com ectban.ks@outlook.com хаягаар\nwww.ectbanks.com Амжилт хүсье

0  |  0
Top