УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр болсон ээлжит бус хуралдаанаараа "Роснефть" компаниас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод ирүүлсэн захидалтай танилцсан гэнэ. Уг захидалд Монголын шатахууны худалдаанд зөвхөн нэг талын харилцаа байгааг өөрчилж, оросууд шатахууны жижиглэнгийн худалдааны зах зээлд оролцох эрх авах хүсэлтэй байгааг дурдсан байжээ. Харин үүнийг З.Энхболд гишүүн эрс эсэргүүцэж, Болгарын замналаар замнахгүй байхыг сануулсан гэнэ. Оросууд Болгарт шатахуун бөөнөөр нийлүүлэх төдийгүй жижиглэнгийн худалдаа хийх зөвшөөрөл авч хямд шатахуун нийлүүлснээр Болгарын "НИК" компанийг дампууруулж байжээ. Харин хагас жилийн дараа нэгэнт монополь болсон Оросын "Лукойл" компани шатахууныхаа үнийг нэмж, болгарчууд "Лукойл"-оос хараат болсон түүхтэй аж.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )