ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Монголхүү, Э.Одбаяр нартай уулзахаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хоригдоод байгаа Э.Одбаяртай уулзлаа. Долоо хоног өлсгөлөн зарлаж байгаа гэнэ. Тавьж байгаа шаардлага нь хүний эрхийг дээдлэх, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх юм байна. Хоёр зүйл анги үүссэн гэж байна. Нэг зүйл анги нь Андлалын хөшөөний талаар Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой ташаа мэдээлэл тараасан гэж байна. Нөгөө асуудал нь Сүхбаатарын талбай дээр үзэл бодлоо илэрхийлэхдээ цагдаагийн алба хаагчтай зүй бус харьцсан гэж байна. Өөрөө хэлэхдээ тухайн цагдаагийн алба хаагч энгийн хувцастай, таних тэмдэггүй байсан юм байна. Харин Андлалын хөшөөний мэдээллийг иргэн хүн мэдэх эрхийнхээ хүрээнд мэдээд түгээсэн байна. Гэтэл хуулийг гуйвуулж, хүний эрхийг боомилсон байдалтай байгаа юм байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт анхааруулж байна. Харин Д.Монголхүүтэй уулзсангүй" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Ene AN-iinhan uneheer ajil hiilgehgui, vh yum daa.Ard fur 2 iig hagaralduulahiin tuluu sfusfaltgui yabj vna.Jinhene eh orniihoo sfohiloh zurhgui humuus yum daa.
Даргынхаа хүүг эргэж, Ардчилсан намын бүлгийн даргаас огцрохгүй санаатай долигнож байх шив. Бидон минь чи тэнд очоод их л оодорч байна лээ дээ. одоо яах вэ? сурсан юмыг сураар боодоггүй, Сундуй жадамбыг дэрсээр ороож болдоггүйгээс хойш.
Хуцалгүй зайлаа АНуусын долдой
С.Эрдэнэ даргын зараалаар явж байна. Наадхаа цуг бариад хорихгүй яасан юм. Монгол төрийн хүч ойрын хэдэн сар арай л суларч байна шүү. Одоо нэг төмөр нүүрээ харуулах хэрэгтэй шүү. Яг цагаа тулахаар С.Эрдэнэ гэдэг хүн өөрийн мах цусаа л бодно гэдгийг тэр нэг Монгол хүү ойлгож байгаа болов уу. Аль эсвэл манай С.Эрлэнэ дарга намайг авна гээд байж байгаа болов уу
Teglee geed yu uurchlugduh yum hooson ner huugch