Баянхонгорынхон "балинч"-аа аваач

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

УИХ-ын гишүүн Д.Ганбат намрын чуулганы гол дүр болж байна. Түүний улс төр хийх арга нь олны анхаарлыг татаад байгаа юм. Гэхдээ олон нийт түүнийг дэмжих бус шүүмжлэх байдлаар хандлагаа илэрхийлсээр. 

УИХ дахь бүлэг ахалж байгаа дарга бүлгийнхээ байр суурийг л илэрхийлэх үүрэгтэй. Гэтэл тэр өөрийн хувийн байр суурийг бүлгийн байр суурь мэтээр ойлгуулж, судалгаа үндэслэл багатай зүйл ярилаа гэх шүүмжлэлд олон удаа өртөж байв. Мөн эрх мэдлээрээ түрий барьсан үйлдэл гаргаж, УИХ-ын гишүүний нэрийг барин, элдэв зүйл хийхгүй байхыг УИХ-ын дарга Г.Занданшатар индэр дээрээс хатуу шүүмжилсэн юм. 

Тодруулбал, Д.Ганбат гишүүн өнгөрсөн мягмар гарагт /2021.10.15/ цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Д.Монголхүү, Э.Одбаяр нартай уулзахаар очсон. Ингэхдээ "Би УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн байна. Хаалгаа онгойл. Би аль ч албан байгууллага руу орох эрхтэй. Чи надад өөрийгөө танилцуулах ёстой. Нэр, ус чинь хаана байна. Би ингээд зогсоод байх юм уу. Дарга нараа дууд. Би бол төр төлөөлж байгаа хүн. Ойлгож байна уу. Чи даргад захирагддаг юм уу, хуульд захирагддаг юм уу. Чи хууль биелүүлэх ёстой. Та нарын цалин маш бага байсныг би Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа нэмүүлж байсан. Мэдэх үү, чи" гэх мэтээр цагдан хорихын гадаах хаалган дээр зогсож буй албан хаагчдад тулган шахалт үзүүлсэн. 

Цагдан хорих анги руу УИХ-ын гишүүн байтугай энгийн иргэн ч нэвтрэх эрхтэй. Гэхдээ урьдчилан мэдэгдэж, зөвшөөрлийн дагуу нэвтрэх ёстой гэдгийг энд сануулах нь зүйтэй болов уу.

Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага руу эрх мэдлээрээ далайлган дайрч байгаа энэ үйлдэл олон нийтэд буруу үлгэр дуурайл үзүүлж, Баянхонгорынхны нэрийг "баастлаа" гэх шүүмжлэл сошиалд өрнөж байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.74.48) 2021 оны 10 сарын 16

Бидон өгөх гээд явж байгаа хүнийг яагаад оруулдаггүй юм бэ.

0  |  0
ард түмэн(64.119.25.63) 2021 оны 10 сарын 15

манай их хурлын гишүүд нь эр эмгүй үнэн дебил юмнууд бх юмаа ичмээр хэож ярьж бга үг нь үйлдэл нь тэнэг үнэн тэнэг

1  |  0
Багабанди(202.126.88.153) 2021 оны 10 сарын 15

Яах вээ их хурал нэг хөөрхөн алиалагчтай байх зүгээр ш дээ ха ха

0  |  0
Ганаа(202.179.25.185) 2021 оны 10 сарын 18

Наад данх бидоноо хэмх цохиод эвдэж хаях хэрэгтэй....

1  |  0
Od(66.181.161.39) 2021 оны 10 сарын 15

Ene neg teneg salbadai yaj yawaad gishvvn bolchihdog yum be hvn amid yawhaar in yum vzehiim

0  |  0
Top