С.Эрдэнэ: Б.Бейсэн, Ж.Сүхбаатар нар Үндсэн дүрэм зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

АН-ынхан УИХ-д бүлэггүй болох эрсдэл үүсэж мэдэхээр байна. Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өчигдөр (2021.10.15) мэдэгдэл хийж, Ц.Тувааныг АН-аас хөөж байгаагаа дуулгасан. Мөн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг намын бүлгээс хасаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2021.10.15/ УДШ-д бүртгэлтэй АН-ын дарга болох С.Эрдэнэ хэвлэлийн хурал зарлаж, "Б.Бейсэн, Ж.Сүхбаатар нар Үндсэн дүрэм зөрчсөн" хэмээн байр сууриа илэрхийлээд байна. 

Тэрбээр "Орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулиар аймаг, дүүрэг дээр намын Үндсэн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа явагдсан. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн АН-ыг сонгуульд оролцохгүй байх чиглэлийг Б.Бейсэн гаргаж, аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон гишүүд дагасан байсан. АН-ын нэрийн өмнөөс аймгийн ИТХ-д олон удаа сонгогдсон хүний хувьд ийм үйлдэл гаргаж болохгүй.

Ж.Батсуурийн хувьд ч мөн адил. Сүхбаатар аймгийнханд нөгөө талаас чиглэл өгсөн. Энэ нь үйлдэл эс үйлдэхүйгээр АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл. Дээрх гишүүдийн үйлдлийг Үндсэн дүрмийн хороо хэлэлцээд, шийдвэрээ гаргана" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.61) 2021 оны 10 сарын 16

Одоо бүр бүлэг ч үгүй болгох нь. Энэнд ямар хамаа байнаа. УИХ ын гадна сууж байж сонин нөхөр вэ

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 10 сарын 15

ene uxej baij l ham tsevershix yum baunaa

0  |  0
Зочин (103.212.119.211) 2021 оны 10 сарын 15

Эрдэнэ новш хэн ч биш болох нь чамайг бодвол наад2 хүн чинь Өлгий.Сүхбаатар аймагтаа нэр хүндтэй улс чамайг ганц чавганц ч тоохгүй

0  |  0
Top